Нийгмийн

Солонгосын орон сууцны худалдан авалт огцом буурч байна

Өнгөрсөн жил Солонгос улсад зээлийн хүү огцом өсч, орон сууц худалдаж авсан 20-30 насны хүмүүс цөөхөн болсон байна .

Солонгосын Үл хөдлөх хөрөнгийн зөвлөлийн мэдээлснээр 2022 оны арванхоёрдугаар сард Сөүл хотын орон сууцны гүйлгээний хэмжээ 578 болсон нь өмнөх оныхоос 50 орчим хувиар буурсан гэлээ. Сөүл хотод өнгөрсөн оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд орон сууц худалдан авсан иргэдийн 34.1 хувийг залуу насныхан эзэлж байна. Энэ нь 2021 онд 41.7 хувьтай харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм.

KB, Shinhan, Hana, Woori болон NongHyup зэрэг таван томоохон банкны бусад мэдээллүүдээс тэдний ипотекийн зээлийн дундаж хүү 5.47 ба 8.11 хувийн хооронд хэлбэлзэж байгааг харж болно. Энэ нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших 14 жилийн хугацаанд анх удаа хүүгийн дээд хязгаар найман хувиас давсан тохиолдол байлаа.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button