Нийгмийн

Д.Энхтайван: Зураг дээрх тор нь үндсэн хилийн хамгаалалтад хамаарахгүй

Хилийн инженерийн байгууламжийн нэг хэсэг болох өргөст торон саадны талаарх мэдээлэл цахим орчинд иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тэгвэл уг асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа.

-“Хилийн өргөст торон саад” хуучирч, унасан талаарх зураг иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тус байгууламжийг анх хэзээ барьсан бэ, шинэчлэл хийгээгүй удсан хэрэг үү?

-Цахим орчинд тархсан энэхүү зураг нь хоёр жилийн өмнө нийтлэгдэж, тухайн үед бид тайлбар тодруулга өгч байсан. Уг зураг дээрх мэдээлэл дахин гарч ирсэн тул тайлбарлая. Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн инженерийн байгууламжийг 1970 оноос шинээр барьж, байгуулах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Гэвч 1978 оноос хойш инженерийн байгууламжаа дахин шинэчилж чадахгүй, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж засаж сайжруулж ирсэн. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2016 онд уг асуудалд ач холбогдол өгч, Сүхбаатар аймгийн хилийн хэсэгт өөрийн биеэр ажиллахдаа “Хилийн тор” хөтөлбөрийг эхлүүлсэн. Хилийн торон саадыг шинэчлэх ажил өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай явагдаж байна. Торон саад хуучирч муудсан асуудал бий. Үүнийг бол үгүйсгэхгүй. Харин зураг дээр харагдаж байгаа тор нь үндсэн хилийн хамгаалалтын торон саад биш гэдгийг энд онцолж хэлье.

-Тэр тор тэгэхээр...?

- Тус торон саад нь хилийн дагуух үндсэн торон сааднаас тодорхой зайд, нутгийн гүнд байрладаг хил зөрчигч болон мал, амьтны хөдөлгөөнийг удаашруулах зориулалттай инженерийн байгууламжийн нэг хэсэг. Оросоор буюу хүмүүсийн хэлж заншсанаар МЗП-Малозаметная проволочная сеть- үл үзэгдэх торон саад юм. Мөн хилийн инженерийн байгууламжийг зөвхөн өргөст торон саадаар ойлгож болохгүй. Тэнд мөр хянах зурвас, нүхэн шуудуу, үл үзэгдэх торон саад, хянах цамхаг зэрэг хил зөрчигчийн хөдөлгөөнийг илрүүлэх, саад учруулах зориулалттай янз бүрийн байгууламж бий.

Тайлбар байхгүй.
Тайлбар байхгүй.
Тайлбар байхгүй.

-Нийт хэдэн километр өргөст торон байгууламж татах шаардлагатай вэ. Энэ ажил ойрын хугацаанд дуусах боломжтой юу?

-Монгол Улсын хил 8252.6 километр үргэлжилдэг бөгөөд үүнээс 34.9 хувь нь байгаль, газар зүйн онцлогоос шалтгаалан өргөст торон саад барих боломжгүй, 43.7 хувь нь өргөст торон саад нь хуучирч муудсан байсан. Засгийн газраас 2016 онд “Хилийн тор” хөтөлбөрийг эхлүүлж, 2018 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлж,  өргөст торон саад шинэчлэх ажил 40 орчим хувьтай явагдаж байна. Энэ нь шинэчлэн төхөөрөмжлөх шаардлагатай хилийн хэсгийн 17,4 хувьд буюу 1200 орчим километр торон саадыг шинээр байгуулсан байна. Үлдсэн хувийг үе шаттайгаар шинэчлэх ажил цаашид хийгдэнэ. Энэ онд гэхэд 400 гаруй километр торон саадыг сайжруулах, шинэчлэх бөгөөд 2024 он гэхэд дээрх 43,7 хувийг шинэчилж дуусах юм. Хилчид одоо байгаа солих шаардлагатай торон саадыг өөрсдийн нөөц бололцоогоороо байнга тордож, арчилж байна.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-13 19:37

ЭНХТАЙВААН ЧИ МУУ ХӨӨШ ДУУГҮЙ БАЙ ЭНЭ МУУ ӨРГӨСТ ТОР БОЛ ЗҮГЭЭР Л ЯЛААНЫ БААС НААД ТОРНООС ЧИНЬ ДОТОГШООХ ЭХ ОРОН ЧИНЬ БАЯЛАГТАЙГАА ИРГЭДТЭЙГЭЭ ЗАРАГДЧИХААД БАЙНА ТЭНЭГЭЭ ХУЦАЖ ГЭНЭ.ТА НАР ШИГ ЮМНУУД ХИЛ МАНАНА ГЭЖ ЮУ БАЙДЫН

Холбоотой мэдээ

Back to top button