"Тусгаар тогтнол" хөдөлгөөний залуусыг шүүх хурал ирэх сарын 24-нд болно

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Төмөрзориг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлсэн.
Шүүгдэгч Д.Банзрагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь “...Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчилгээ, оношилгоо хийлгэхээр явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх,
Мөн Г.Тулгын өмгөөлөгч Б.Баатарсайхан нь “...Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг, Б.Баатарсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга нарын өмгөөлүүлэх эрхээр хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Т.Төмөрзориг, Д.Батсайхан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг 2023.02.14-ний 09.00 цагт товлосон.
Хэргийг сануулахад, Эдгээр залуусыг “Тусгаар тогтнол” нэртэй хөдөлгөөн байгуулж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулсан гэх үндэслэлээр энэ оны наймдугаар сарын 2-нд саатуулан шалгаж эхэлсэн билээ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хийрхэл ихдэхээр ингэдэг юмдаа хөлдөө новшнууд
ШОРОНД ОЧИХООРОО ХАР ИРВЭС ГЭДЭГ МАФИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГУУЛААРАЙ. МАЙ ШҮҮ ГӨЛӨГНҮҮДЭЭ ТА НАРЫГ ХАЛХЫН ШОРОНД ЖИНХЭНЭ АЙМШИГ ХҮЛЭЭЖ БАЙГАА.ТА НАР БҮГДЭЭРЭЭ БАНДИ БОЛНОО ТЭНД БОЛ ТА НАРЫГ ГӨЛӨГНИЙ ХЭЛ БОЛГОНОО ХАЛХЫН ШОРОНД ТАВТАЙ МОРИЛ ЛАЛАРУУДАА
Нэг муу төлгөн хулгайч л биз чи муу ##и##агч