Н.Энхбат, Н.Жаргалбаяр нарын "тоогоо хэл" гэх авлигын шинжтэй хэрэг замхарсан уу

Ардын хувьсгалын 100,101 жилийн улсын их баяр наадмын бөхийн барилдааны хоёр дахь өдөр бөхчүүд тавын давааны ам авч буйг телевиз, сайтууд шууд дамжуулсан байдаг.
Энэ үеэр гарын даагийн хажууд байсан улсын заан Н.Жаргалбаяр ам авахгүй маш удаж, утсаар ярьж суусан. Ингэхдээ "начны найраа"-г ил цагаан наймаалцаж, ярьсан гэх шуугиан дэгдээсэн.
Тодруулбал, Н.Жаргалбаяр руу "Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат байна" хэмээн залгаж "Манай аймгийн арслан Э.Нямааг авчих. Тоогоо хэл" гэж хэлэх нь тод сонсогдсон. Улмаар тавын даваанд улсын заан Н.Жаргалбаяр Өмнөговь аймгийн харьяат Э.Нямааг амлан авч, өвдөг шороодсон байдаг.

Харин наадмын дараа Н.Жаргалбаяр болон нэр дурдагдаж, утсаар ярьсан гэх Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайн үедээ мэдээлж байлаа.
Гэтэл өнөөдрийг хүртэл хагас жил өнгөрөхөд энэ хэргийн талаар таг чиг. Уг нь үнэн мөн, учир начрыг нь тодорхой болгож, монгол бөхөө дээдэлдэг ард түмэнд хариу өгөх хангалттай хугацаа байв. Хэрэв үнэхээр буруугүй нь тогтоовол эл бөх, орлогч хоёрын нэр төр сэргэх учиртай. Харин буруутай нь тогтоогдвол бөхчүүдийн дунд байдаг “начны найраа” гэх авлигын хэргийг таслан зогсоох хэрэгтэй байв.
Уг нь эл хэрэг яаж шалгагдаж буй эсэх талаар АТГ-аас тодруулсан боловч тодорхой хариулт өгөхгүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнөговийн з##уучууд чамайг зодож мэднэ шүү ! Умаа хум болов оо !
Тэр дарганцар Н.Энхбатыг авилг##дсан хэргээр яллах хэрэгтэй. Харин унаж өгсөн зааныг цолыг нь бууруулж хоёр жил наадам өнжүүлэх хэрэгтэй.
Нүүрсний хулгайн мөнгийг Өмнөговийн дарга нар иймэррүү маягаар тарааж суудаг байх нь.
Увс нуур дэвжээний бөх шүү дээ, х##хууд дийлэхгүй ээ, мэнгэт ах хь түүний томилгоонууд нь а##зны торноос ч илүү сүлжээтэй болсон.
Х.Умаахан гэж умаа хум шиг мэдээ бэлдэх юм
ЗИАЗЗЗ БИТГИЙ ХУЦ ХОХЬ ЧИНЬ ЗА ЯАДЫН НЭГ ТЭРБУМААР НАЧИН ЧААСАН Ч ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА АЛГА МУУСАЙН ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДАА БАРЬЖ ШОРОНД НЬ ХИЙ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л АЯГА КОФЕНЫ МӨНГӨ СҮРЖИГНЭЖ ГЭНЭ.САЙНДАА Л ИДЭШНИЙ ГАНЦ ҮХЭР АДУУ ХЭДЭН ХОНЬ АВСАН ГЭЖИЙЛЭЭШТ НЭГ БЯРУУ НЭГ МУУ БАЙДАС АРВАН ТӨЛӨГ ӨГСӨН ГЭСИЙШТ ААН ТИЙН БАС НЭГ ТОРОМ ӨГСӨН ГЭНЭ ЛЭЭ ЭНЭ АВИЛГА ХА ХА ХА БИТГИЙ ИНЭЭД ХҮРГЭЭД БАЙГААРАЙ ГӨЛГҮҮДЭЭ ЧАДДЫН БОЛ БАРИАД ХОРЬЧИХООЧ НОХОЙНЫ БААСНУУДАА ХОРЬЧИХОВОО ККК ХАРАХ ЮМСАН ХАРЬЯА ХӨӨШ МАЙ ШҮҮ
Уг нь энэ Жарг##баяр манай нутгийн өндөр Мижид гуайн зээ хүү байгаа юм. Увс аавтай болоод ийм уйваагүй байдаг юм уу мэдэхгүй Өмнөговийнхонд биш Хараагийнханд л ##уулж мэднэ дээ