Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.

1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаандаа Монгол Улс шинэ нийгэмд шилжих, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод Үндсэн хуулийн ойн өдөр анхны Ерөнхийлөгчдөө онцгойлон баяр хүргэлээ.
Ардын Их Хурлын чуулганаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Санал тэнцсэн тул Ерөнхийлөгчийн саналыг сонсоход Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой гэдгийг онцлон хэлж байжээ.

Санал тэнцсэн үед анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн “Нэг хүний мэдэлд удирдлага хэт төвлөрч дарангуйлан захирах ёс тогтохоос болгоомжлох, төрийн нуруу төвшин, төрийн эрх мэдэл зохих шалгуур, харилцан тэнцэлтэй байхыг манай нийгмийн сэтгэлгээ хүсэн хүлээж байгаа тул Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж хэлсэн үгийг нь хүндэтгэл болгон Ерөнхий сайд түүнд дурсгалаа. Энэхүү дурсгалын хувийг Үндэсний түүхийн музей, Монгол Улсын Засгийн газарт тус тус хадгалуулах ажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлах үеийн бүрэн протоколыг эмхэтгэсэн арванхоёр ботийг дурсгалаа.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат “Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэдэг санал тэр үед нэлээд хүчтэй явсан юм. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх үеэр олны анхаарал төвлөрсөн асуудал бол засаглалын хэлбэр. Ардчилсан нийгэмд олуулаа хэлэлцэж шийдэх нь хамгийн чухал. Ард түмний санал асуулгаар парламентын засаглалыг 60 хувь нь дэмжиж байсан. Би санаанаасаа хэлээгүй ээ, ард түмнийхээ олонхийн саналд түшиглэх нь зүйтэй л гэж үзсэн. Нэг хүний санал хүлээн зөвшөөрөгдөөд батлагдаж байсан. Та бүхэн гярхай харж, үнэлээд олон жилийн дараа түүхийн баримт болгосонд талархаж байна. Энэ бол Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл. Олон жилийн дараа ийн хүндэтгэл үзүүлж буй нь том соёл, том хүндэтгэл юм гэж хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-13 18:59

САЙХАН АМИТАН ШҮҮ ЖИНХЭНЭ МОНГОО ШҮҮ ЭНЭ БАЦААН АРХИ САЙХАН ЦОХИНО ХАМАР НЬ БАРЗАЙГААД ЭВГҮЙ БОЛООД БАЙСАН САЙХАН ЗАСУУЛЖЭЭ.ЗА ООБОО ЧИ ОДОО ЭНЭ УЛСЫН ТӨЛӨӨ ХУЦАХ ГАЗРАА ХУЦАЖ ЖААХАН АНХААРААТАХАА ЧАМАЙГ АНХ ЭНЭ УЛСЫН ААВААР ТОМИЛСОН АРД ТҮМЭН ҮҮНИЙГ ХИЙСЭН АРД ТҮМЭН ОДОО ХЯЛАЙЧИХААД ӨЛСӨЖ ДААРЧ ӨР ТӨЛБӨР ӨВЧИН ЗОВЛОН ХУЛГАЙЧ АЛУУРЧИН ТӨРИЙХӨӨ ДАРАМТАН ДОР ЗОВЖ ЗҮДЭРЧ БАЙНА.ЧИ ОДОО Л ҮҮНИЙГ ЗАС АНХААР ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ЭДИЙН ЗАСГААРАА ЖИНХЭНЭ АЛУУЛЖ БАЙНА ТӨР НЬ ЭРГЭЭД ИРГЭДЭЭ ДАРАМТАЛДАГ МЕХАНИЗМ БОЛЧИХЛОО ИРГЭДЭЭ АЛХАМ ТУТАМД НЬ ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА ОДОО ЯАХ УУ? ООБОО

Зочин
Зочин
2023-01-13 19:33

Очирбат ерөнхийлөгч асан гуай Монголын төрд гавъяа байгуулаагүй.Дорнодын нефтийг гадныханд яагаад бэлэглэх шахуу зүйл хийсэн нь асууд## шүү.нэг дурсг## гадуулж бахархаад байх хүн бишээ.Оюунэрдэнээ жаахан ухаантай байгаачээ

Zochin
Zochin
2023-01-13 19:47

Tamsagiin ordiig ygyi bolgoson gej ugch bgaa yum uu

Ebe
Ebe
2023-01-13 23:14

Hulduu a l

Холбоотой мэдээ

Back to top button