УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улс төрд нөлөөтэй болон түүний хамаарал бүхий этгээд төрөөс дэмжлэг авахгүй

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.13) хуралдаан 10 цаг 10 минутад 53.9 хувийн  ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.

Төсөл санаачлагч Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг болон аж ахуй нэгжүүдийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан гэдгийг танилцуулгынхаа эхэнд дурдав.

Гэвч энэ хөрөнгө оруулалтууд зорилтот салбар, бүлэгтээ тэр бүр хүрч чадахгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин, нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдэд олгуулж, энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гарсаар байгаа гэв.

Иймд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг тусламжид хамрагдахыг хориглосон зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар төрийн өндөр албан тушаалтанд тодорхой хориглолт, хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу анхны хэлэлцүүлгийн үед хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх боломжтой эсэх талаар

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг, тусламж авахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байх бөгөөд хамаарал бүхий этгээд гэдэг өргөн утгатай ойлголт байдаг, хэрэв хамаарал бүхий этгээд нь төрөөс ямар нэг дэмжлэг, тусламж авсан тохиолдолд төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар,

УИХ-ын гишүүн Д.Ганбат хууль батлагдсанаар гарах үр дагаврын талаар асуулт асууж. хариулт авсан болохыг нэгдсэн хуралдаанд Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг мөн дурдлаа.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Ш.Адьшаа гишүүнээс хариулт, тайлбар авав. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 51 гишүүний 78.4 хувь нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-13 18:52

ЭЭ АДЬШАА ЧИ ОДОО ЮУ ГУЦААД БАЙГАА МАЛ ВЭ? ХАРИН Ч УЛС ТӨР БОЛОН ХАМААРАЛ БҮХИЙ ХУЛГАЙЧ НАР ТӨРӨӨ ИРГЭДТЭЙ НЬ ДЭЭРЭМДЭЖ ХУЛГАЙЛААД УЛС ОРОН ИРГЭДТЭЙГЭЭ ТУЙЛДАЖ ЖИНХЭНЭ ХАМРААРАА ГАЗАР ХАТГАЧИХААД БАЙХАД ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ХУДЛАА ГУЦАЖ ГАЧААЛДАЖ БАЙДЫН .ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ НЯМДОРЖИЙН ХҮҮ ЯАЛАА ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД ЯАМ АГЕНТЛАГИЙН ДАРГА НАР ЯАДГЫГ ЧИ МЭДНЭ. ТӨРИЙН АЛБА ТӨРЛИЙН АЛБА ГЭЖ ХЭЛЦ ҮГ Ч ГАРСАН.МАН н ЦОГЗОЛМАА ХУЛГАЙЧИЙН НӨХӨР ЯАЖ ЦОЙЛЖ БАЙГААГ ЧИ МЭДЭХГҮЙДЭЭ ИНГЭЭД БАЙНА УУ? БҮГДЭЭРЭЭ ҮХЭЖ ДАЛД ОРООД АВСНЫ БУЛАН САХИХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА АДЬШАА ЖААХАН АМЬДРАЛД ОЙР ЮМ ЯРИАЧ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА БҮҮ ХАНЗАР

Зочин
Зочин
2023-01-13 21:04

Энэ одоо ичдэггүй юм байхдаа ! Ичдэггүй юмуу? Ккк

Зочин
Зочин
2023-01-13 21:06

Би бол ичнээ! Ияихгшй байна гэдэг чинь ! Мэдэхгүй ... хүмүүс хараад эвгүй баймар юм ?

Зочин
Зочин
2023-01-14 06:32

Энэ Адьшаа ! Хөөрхий

... ичихгүй нь сайхан юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button