Холимог тулааны од Виктория Лигийн үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна

Холимог тулааны ONE FC холбооны тулаанч, ирээдүйн од гэгдэж асан Виктория Ли оны өмнөхөн цэл залуу 18 насандаа биднийг орхин одсон билээ. Эмгэнэлт явдал болоогүй бол тэрбээр өнөөдөр Бангкокт ээлжит тулаанаа хийх байсан юм.
Тэрээр өнгөрсөн сарын 26-ны өдөр төрсөн нутаг Хавайдаа өнгөрсөн болохыг эгч Анжела Ли нь инстаграм хуудастаа нийтэлж, спорт сонирхогчдыг цочирдуулсан юм. Үхлийн шалтгааных нь талаар гэр бүлийнхэн нь одоо хүртэл ам нээгээгүй. Тиймээс олон нийтийн сүлжээнд янз бүрийн таамаглал гараад буй.
Анжела Ли постондоо “Хайртай хүнээ хаана байгааг, аюулгүй байгаа эсэхийг шалгаж байгаарай” гэсэн байсан нь ямар нэг халдлагад өртсөн байж болзошгүй гэсэн таамаглалыг төрүүлж байгаа аж. Мөн “Вакцинд хамрагдсан” гэсэн хаштэг хэрэглэсэн нь ковид19 болон өөр ямар нэг вакцин тариулаад амиа алдсан байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.