Оросын арми Соледар хотыг эзэлжээ

Украины давсны ордуудын ихэнх нь оршдог Соледар хотыг ОХУ-ын цэрэг эзэлж авчээ. Энэ ялалт нь зэргэлдээх Бахмут хотын төлөөх тулалдаанд давуу тал авчирна гэж ОХУ-ын БХЯ мэдэгдэв.
Харин Украины арми уг мэдээллийг үгүйсгэж, Соледарын төлөөх тулалдаан үргэлжилж байгаа гэсэн байна. Гэхдээ олон эх сурвалжаас нягталж үзэхэд энэ хот оросуудын хяналтад орсон болох нь харагдаж байгаа юм.
Соледарын төлөөх тулалдаан ОХУ-Украины дайны хамгийн цус асгаруулсан, хохиролтойд тооцогдож буй. Долоо хоногийн өмнө Украины Ерөнхийлөгч В.Зелиньский Соледарын талаар "Тэнд бүтэн хана нэг ч үлдээгүй, үхдэл хүүрээр дүүрсэн" гэж мэдэгдэж байсан юм.
Хот нь том биш, дайны өмнө 10.000 гаруй оршин суугчтай байсан. Гэвч стратегийн ач холбогдлын хувьд чухал бөгөөд ялсан нь үнэн байж гэмээ нь Москвад давуу тал авчрах боломжтой гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Соледар нь 1882 онд анхны давсны орд нээгдэхтэй зэрэг үүссэн, Украины давсны нийт хэрэгцээний 90 хувийг хангахын зэрэгцээ ОХУ, Европ, Африкийн улсуудад экспортолдог аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо энэ дайнаа зогоох хэрэгтэй. Дайныг зогсоох үгүй нь Байден, Путин хоёрын харилцаанаас шийдэгдэнэ. Энэ хоёр улсын хооронд дайн болж байна. Украйн улс энэ хоёр гүрний дайны т##бар нь. Байден хүүгийнхээ бизнесийг сүйрхээс хамга##ж украйныг зэвсгийн болон эд матери##аар дэмжин туслаж байна.
Яг үнэн.