СПОРТ
Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 46 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх, холимог багийн 9 дэх удаагийн УАШТ өнөөдөр Монгол бөхийн өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Өчигдөр тэмцээний эрэгтэй 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд медальтнуудыг бид мэдээлсэн /энд дарж үзнэ үү/ билээ.
Өнөөдөр эрэгтэй 60, 66, 81, эмэгтэй 48, 52, 63 кг-ын жингийн аваргууд тодорно. УАШТ-д түрүүлж, сайн барилдсан бөхчүүд "Парис 2024" олимпын эрх авах тэмцээнд оролцох давуу талтай болох юм. Өчигдрийн тэмцээнээс харахад, жүдо бөхөд шинэ үе хүч түрэн гарч ирж байгаа байдал ажиглагдсан. Өнөөдөр ч ижил байх биз. Харин даваа гарагт багийн тэмцээн болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.