Гадаад мэдээДЭЛХИЙ
Балбад 72 зорчигчтой онгоц сүйрчээ

Балбад иргэний агаарын тээврийн "Yeti Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц буух үедээ осолджээ. Осол Покхара олон улсын нисэх буудлын нисэх, буух зурвас дээр болсон байна. Онгоцонд 68 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүн явсан байна. "The Kathmandu Post" энэ талаар мэдээллээ.
Нисэх буудал түр хугацаанд хаагдсан, онцгой байдлын алба аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.

Покхара нь Катмандугаас өмнө зүгт 200 км-т оршдог, Аннапурна оргилд авирах уулчид, явган аялал сонирхогчид ихээр зорчдог юм байна.
Нас барсан хүний тоог эхлээд 32 гэж мэдээлж байсан ч дараа нь 67 болж өсөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.