Нийгмийн

Х.Бээжин 80 сая төгрөг шантаалжилж авсан хэргээр шалгагдаж байна

“Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг энэ сарын 10-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газраас баривчилж, хорих 461 ангид хорьсон.

Тодруулбал, тус төрийн бус байгууллагын 20-иод залуус Хөвсгөл аймаг руу гарахын өмнө хэвлэлийн бага хурал хийж, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг байгаль орчны хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахгүй байгаа тул огцрох ёстой хэмээн мэдэгдэл хийснийхээ орой нь баривчлагдсан байдаг.

Тэрээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаниас 80 орчим сая төгрөг дарамтлан авсан болох нь тогтоогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.

Иймээс цагдаагийн алба хаагчид шаардлагатай нотлох баримт цуглуулах үүднээс “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын албан өрөөнд энэ сарын 15-ны өдөр  нэгжлэг хийсэн байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button