ЭТТ: 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг дөрөвдүгээр сард мэдэгдэнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана гэх мэдээлэл түгээд байна. Тэгвэл ногдол ашиг тараах боломжтой эсэх талаар тус компанийн Үнэт цаас, санхүүжилтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Л.Ганболдоос тодруулсан юм.
Тэрбээр "Өнгөрсөн он буюу 2022 оны жил эцсийн тайлан одоо гарч дуусаж байгаа. Тайлан дууссаны дараа аудитаар шалгуулж, баталгаажуулдаг юм. Үүний дараа ТУЗ хуралдаж, дээрх тайлантай танилцана. ТУЗ хуралдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэхийг шийддэг юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал 3-4 дүгээр сард болдог. Тэгэхээр тэр хугацаа хүртэл ногдол ашиг тараах эсэхийг урьдчилан хэлэх боломж байдаггүй" хэмээлээ.
Монгол Улсын Засгийн газар 2012 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн байдаг. Ингэхэд нэг иргэн бүрд 1072 хувьцаа ногдсон билээ. Нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг нь 933 төгрөгөөр үнэлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ta nar heden ter bumaarni idcheed ard iregddee ogohgvi bhdaa yaadiin muu sain hulgaichuud
buh orduudaas achigaa abmaar baina ard tumnii omchiig yagaad hedhen ger bul hamag achgiig odoo hurtel chimeeguu hulgailsaar baihuu
Хувьцаа гж зүгээр л мөсөн чихэр долоолгоод өнгөрнө. Дарга нар блохоор өдөр блгон шахуу тэрбумаар нь цуслана..Ингэж улс орноо удирддаг юмуу шаарнуудаа. Яг одоо бидэнд Ста.лин шг дарангуйлагч хэрэгтэй..3 тэрбум ард түмнииг тэжээх баялагтай бж 3хан сая ард түмнээ ингэж ч туйлдуулах гж..үнэхээр арчаагүй..хэлэхч үг а.лга..Үхэж да.лдарцгаа...