
Румын улсын эрх баригчид нэрт жүжигчин Эндрю Тэйтийг болон түүний ах, дүүг хүний наймаа, хүчингийн хэргээр шалгаж байна. Ойролцоогоор 3,942,700 ам.доллартой тэнцэх хөрөнгийг хураан авсан гэж тус улсын Хөрөнгийн нөхөн сэргээлт, менежментийн агентлаг (ANABI) хэвлэлийнхэнд мэдэгдэв.
Эндрю болон түүний ах Тристан Тэйт нар өнгөрсөн арванхоёрдугаар сард Румын улсад хүн худалдаалах, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр мөрдөн байцаалтын явцад саатуулагдсан юм.
Румыний цагдаа нар тус бүлэглэл хохирогчдыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төлбөртэй садар самуун кино бүтээхийг албаддаг гэж мэдэгджээ. Румын улсын эрх баригчид, цагдаа нар таван байшинд нэгжлэг хийж, дөрвөн сэжигтнийг баривчилжээ.
Хураагдсан 29 эд хөрөнгийн дотор автомашин, тансаг зэрэглэлийн цаг, хэд хэдэн төрлийн валютаар хадгалсан бэлэн мөнгө байв. Баривчлах ажиллагааг Зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг мөрдөн шалгах газрын прокурорын тушаалаар гүйцэтгэсэн гэж ANABI агентлаг мэдээллээ.
Andreea Alexandru/AP

Бямба гарагт Ройтерс агентлагийн нийтэлсэн видео бичлэгт Румын улсын эрх баригчид "Тэйт" гэсэн том тэмдэг бүхий хашаанд Rolls Royce, BMW, Mercedes Benz зэрэг өндөр үнэтэй хэд хэдэн машиныг хураан авч байгааг харуулжээ.
Эх сурвалж:CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.