Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Дэлхийн хамгийн гунигтай өдөр өнөөдөр тохиож байна

Жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь даваа гарагийг "Цэнхэр даваа гараг" хэмээн нэрлэдэг билээ. Энэ өдрийг тухайн жилийн хамгийн гунигтай өдөр хэмээн үздэг тул ийн нэрлэдэг байна.

Энэхүү үзэл баримтлалыг 2005 онд Британийн аялал жуулчлалын компани болох "Sky Travel"-ийн пи-арын хэвлэлийн мэдээний үеэр анх дурдаж байжээ. Сэтгэл зүйч доктор Клифф Арналлын томьёоллоос эш татан ийнхүү хамгийн гунигтай өдөр хэмээн тодорхойлсон байна.

Арналлын томьёоллоор жилийн энэ цаг үеэр цаг агаар, өр төлбөр, зул сарын баярын дараах шийдвэрүүдээс үүдэж урам зоригийн түвшин буурах гэх мэт зүйлийн улмаас ийн нэрлэжээ.

Харин судлаачид үнийг Улирлын чанартай сэтгэл хөдлөлийн эмгэг /SAD/ хэмээн үздэг байна. Тодорхой улиралд илэрдэг сэтгэлийн хямралын нэг төрөл гэж үзэж буй. SAD-ын шинж тэмдгүүд нь цочромтгой байдал, байныг сул дорой мэдрэмж, үнэ цэнгүй хэмээн бодох гэх мэтээр илэрдэг байна. Энэ нь АНУ-ын нийт хүмүүсийн гурав хүртэлх хувь буюу 10 сая америкчуудад нөлөөлдөг ажээ.

Тиймээс дараах зөвлөмжүүдийг өгдөг ажээ. Үүнд,

  • Хувийн эрүүл мэнддээ анхаарал тавих
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Д аминдэмийн түвшнээ нэмэх
  • Шинэ хоббитой болох
  • Мөнгөний сахилга батад суралцах
  • Муу зуршлуудаасаа салах гэх мэтийг хийхийг зөвлөдөг байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button