Нийгмийн

"Төрийн ордны хашаа, автомашин сүйтгэсэн үндэслэлээр долоон хүнийг шалгаж байна"

Нүүрсний гэх хэргийг эсэргүүцсэн жагсаал арванхоёрдугаар сарын 03-ны өдөр эхэлсэн байдаг. Жагсаалын хоёр дахь өдөр жагсагчдын нөхцөл байдал хурцдаж төрийн ордон руу халдсан.

Тухайлбал, Засгийн Газрын ордны хаалганы шил хагалсан, гацуур мод галдан шатаасан, хашаа нурааж улмаар тээврийн хэрэгсэл эвдсэн. "Туушин" зочид буудал орчим ачигч тээврийн хэрэгсэлд халдан салхины шил, гэрэл, хаалга зэргийг эвдэж, цагдаагийн постны цонхыг хагалсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гарсан.

Уг хэргийн явцыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас тодруулахад "Төрийн ордны хашаа нураасан, автомашин эвдсэн хэрэгт долоон хүнийг холбогдуулан шалгаж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Дээрх этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээх юм байна. Хуулийн заалт тайлбарыг доорх мэдээллээс харна уу.

11 дүгээр зүйл. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хориглох зүйл
 

11.1. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт дор дурдсан зүйлийг хориглоно
 

  • 11.1.1. Энэ хуульд зааснаас бусад байгууллага Төрийн ордонд байрлах,
  • 11.1.2. Төрийн ордны хурал, зөвлөлгөөн, уулзалтын танхим, албан тасалгаанд энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах,
  • 11.1.3. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийн дагуу цэргийн жагсаал, баяр ёслол үйлдэх болон хуульд заасан үндэслэл бий болсны улмаас Төрийн ордныг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд Төрийн ордны нутаг дэвсгэрт цэрэг, цагдаагийн хүч, байлдааны зэвсэг, техник хуралдуулах,
  • 11.1.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх,
  • 11.1.5. Төрийн ордны нутаг дэвсгэрт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих, хамгаалалтын албаны зөвшөөрөлгүйгээр засварын ажил хийх, газар ухах,
  • 11.1.6. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт энэ хуулийн 9.2.-т заасан журмаар зөвшөөрөгдсөнөөс бусад үйлчилгээ явуулах,

11.2. Төрийн ордонд нэвтрэгчид дор дурдсан зүйлийг хориглоно
 

  • 11.2.1. Тэсэрч дэлбэрэх, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, хордуулах, мансууруулах болон цацраг идэвхт бодис, зэвсэг хэрэгсэл авч орох,
  • 11.2.2. Зохих журмын дагуу олгосон нэвтрэх үнэмлэхэд зааснаас өөр хаалгаар нэвтрэх, үнэмлэхэд заасан хугацааг хэтрүүлэх, бусдын үнэмлэхийг ашиглах,
  • 11.2.3. Төрийн ордон дахь эд хөрөнгө, хүндэтгэлийн зүйлийг гэмтээх,
  • 11.2.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтрэх, төрийн ёслолын чанартай арга хэмжээнээс бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэх.

Эндээс харахад, Төрийн ордны гол хаалга, хашааг эвдэхэд гар оролцсон, өдөөн турхирсан иргэд хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Хууль хяналтын байгууллагынхан тэдэнд хариуцлага тооцох нь цаг хугацааны л асуудал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд
2023-01-16 15:34

Наад новшнуудыг буудаж ##ах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button