Катар улс ДАШТ-ий үеэр хэрэглэсэн 3000 автобусаа Ливанд бэлэглэнэ

Катар улс хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн 3000 автобусаа Ливан улсад бэлэглэхээр болжээ. Санаачилга ДАШТ дууссаны дараа гарч, одоо ажил хэрэг болох шатандаа явж буй аж.
Ливаны хэвлэлд “Катарын хандив нийтийн тээврийн хүндрэлийг шийдэхэд том нэмэр болно” хэмээн бичиж байгаа аж. Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катарын албаны хүмүүстэй энэ асуудлыг хэлэлцсэн юм байна.
Катар анхнаасаа ДАШТ зохион байгуулах хүрээнд авсан техник тоног төхөөрөмжөө хөгжиж буй улсуудад хандивлах чиглэл барьж байсан тул Ливаны сайд уулзсан бололтой. Улмаар автобусаар зогсохгүй цэнгэлдэх хүрээлэнгүүдийнхээ сандлыг шинэчлэх гэх мэт нэмэлт асуудлуулыг ч шийдүүлсэн гэнэ.
Катар улс уг 3000 автобусыг хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр зочдыг цэнгэлдэх хүрээлэнд хүргэх зорилгоор худалдаж авсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MANAI ELCNIN GEED 1 UYACH ANGAIGAAD BJ BGAA BIZ DEE ENIIG ASHILAACH GUILGACHIN BJ HOOLNII SAV
Манай дарга нар гуйлга гуйхдаа сурамгай л даа, даанч улс, эх орныхоо төлөө юу ч хийхгүй, өөрийн болон авгай хүүхдийнхөө төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй л дээ, ядаж л 200 автобус гуйхгүй, тэмцээн үзээд л тансаглаад явсан.