
Каталоны “Барселона” баг өчигдөр Саудын Арабын Эр Рияд хотноо “Реал” Мадридыг 3:1-ээр хожиж Испанийн Супер цомыг 14 дэх удаагаа хүртлээ.
“Барса”-гийн гоолуудыг Гави (33 дахь минутад), Роберт Левандовски (45), Педри (69) нар оруулжээ. “Реал”-ын нэг гоолыг Карим Бензема (90 + 3) оруулсан байна. Гави нэг гоол, нэг гоолын дамжууллт өгч тоглолтын шилдгээр тодорсон байна.
Испанийн Супер цомын төлөө тоглолт хор дахь удаагаа Саудын Арабт болж байгаа нь энэ аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.