Афганистаны Парламентын гишүүн асан эмэгтэйг хөнөөжээ

Афганистаны Парламентын гишүүнээр иажилласан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг Мурсал Набизада өчигдөр Кабул хотноо алагджээ. Түүнийг гэрийнхээ ойролцоо гэр бүлийнхэн, бие хамгаалагчтайгаа хамт явж байхад нь зэвсэглэсэн этгээдүүд буудан хөнөөсөн байна.
32 настай Мурсал Набизада нь АНУ Афганистанд ардчилал хөгжүүлэх гэсэн зурвас үед Парламентын гишүүнээр ажилласан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Ардчилсан дэглэм нурж, АНУ-ын талыг баримтагчид гадагш дүрвэж байх тэр үед Мурсал Набизада явалгүй үлдэж байжээ. Халдлагын үеэр Мурсалын ах, өөр нэгэн бие хамгаалагч нь шархадсан байна.
Хамтран ажиллаж байсан болон барууны орнуудын төрийн эмэгтэй зүтгэлтнүүд эмгэнэлт явдлыг сонсоод Мурсалыг “Афганистаны аймшиггүй хамгаалагч байсан” хэмээн үнэлжээ. Талибууд Засгийн эрхэнд гарснаар эмэгтэйчүүдийн эрх хөсөр хаягдах нь тодорхой байсан ч тэрбээр эх орондоо үлдсэнийг тэд онцгой зориг зүрх хэмээн үнэлж байгаа юм.
Кабул хотын цагдаагийн дарга хэргийг чанд мөрдөн шалгана гэдгээ илэрхийлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.