УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонсгол: "Зээлээ авч дуусаагүй байтал, хүүг нь төлж эхлэх болчихсон"

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

Өнөөдөр /2023.01.16/-ийн сонсголоор 11 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс асуулт асууж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Орон сууцны зээд авсан сунгасан нь ямар учиртай юм бэ. Шинжээчийн дүгнэлт хэр бодитой юм бэ. Зээл авсан байгууллага ч хүлээн зөвшөөрөхгүй байна гэж би ойлголоо. Аж ахуй нэгжийг дарамталсан байж болзошгүй шүү дээ" хэмээлээ.

"Бэрэн групп"-ийн захирал Б.Мөнхтөр: Гангийн үйлдвэр нь статрегийн том бүтээн байгуулалт. Жилд 500 гаруй сая ам.долларыг арматур авахад зарцуулж, гадагшаа урсгаж байна. Энэ төслийг ярилцаж байгаад харахад ихээхэн бүтэлгүй төсөл гэж байх шиг байна. Би өөрөө "дажгүй төсөл" гэж бодож байгаа. Гангийн үйлдвэр баригдсанаар арматурын үнэ буурах юм. Энэ үүднээс бидэнд гурван жилийн хугацаатайгаар зээл олгосон. Гангийн үйлдвэрээс өмнө "Бэрэн групп" өөрийн хөрөнгөөр дөрвөн үйлдвэр барьсан. Өөрөөр хэлбэл ганцхан үйлдвэр бариад л гангийн үйлдвэр болчихгүй. Энэ үүднээс улсдаа хандаж, Хөгжлийн банкнаас зээл авсан. Ингэхдээ Монгол төгрөгөөр биш валютаар зээл аваад 8-9 хувийн хүү төлсөн. Энэ бол маш өндөр хүү. Дахин дахин зээл аваад байсан юм биш. Ганцхан зээлээ маш олон хувааж төвөгтэй байдлаар авсан. Яаж ч хурдан шуурхай ажиллаад энэ үйлдвэрийг ганцхан жил багтаан барьж чадахгүй байхгүй юу. Зээлээ авч дуусаагүй байхад, зээлийн хүүгээ төлж эхлэх болчихсон. Уг нь үйлдвэрээ барьж дуусаад ашиглалтад оруулж байж, зээлээ төлөх ёстой биз дээ. Энэхүү үйлдвэрээ барьчихвал Монгол Улсад асар хэрэгтэй байгаа юм" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-01-16 16:07

Muu p###a tegeed kazino toglood yavaad baij boldog ymuu vheh baisan p###a nariig olnii Omno buudaj alaachee

Иргэн..
Иргэн..
2023-01-16 16:12

Уг нь гангийн үйлдвэр барвчихв## ч хэрэгтэй л байх.

Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ АРГА БОДОЖ СИЙЛЖЭЭ
Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ АРГА БОДОЖ СИЙЛЖЭЭ
2023-01-16 20:31

БАЙДЛААС ҮЗЭХЭД ЕРӨӨСӨӨ МОНГОЛД ЯМАР ЗҮЙЛ МАШИХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА НЭР ТӨРЛҮҮДИЙГ НЭР ЗААЖ БАРЬЖ АВЧ ХУУРАМЧ ТӨСӨЛ ХИЙГЭЭД Л БАААХАН ЗЭЭЛ АВЧ МӨНГӨ УГААЖ, ҮРЭН ТАРАН ХИЙСЭН НИЙТЛЭГ БАЙДАЛ ХАРАГДАЖ БАЙНАДАА.. ТУХАЙЛБАЛ МАХ БОЛОВСРУУЛАЖ ЭКСПОРТЛОХ, ГАНГИЙН ҮЙЛДВЭР, ЭМИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЙЛДВЭР, ХУУРАЙ СҮҮ ҮЙЛДВЭРЛЭХ ГЭХ МЭТ НЭН ТУЛГАМДСАН НЭР ТӨРӨЛ СОНГОЖ АВААД Л ТЭДГЭЭРЙИГ ХИЙХ ГЭЖ БУЙ ДҮР ЭСГЭЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВЧ ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛЖ ЗУВЧУУЛАХ САНААРХАЛ ЭДГЭЭРТ ТӨРСӨН БАЙНА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button