УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонсгол: Б.Ундармаагийн хүү Хөгжлийн банкнаас зээл авсан "Монгол мах экспо" ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

Өнөөдөр /2023.01.16/-ийн сонсголоор 11 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс асуулт асуух юм.

-"Монгол мах экспо" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор дараах найман хүнийг гэрчээр дууджээ-

  • "Монгол мах экспо" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ганзориг
  • "Монгол мах экспо" ХХК-ийн хамаарал бүхий этгээд Ариунболд /Гадагшаа явсан/
  • Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Даажамба
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр /Ирээгүй/
  • Хөгжлийн банкны зээлийн газрын дарга асан н.Мөнхбаяр
  • Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн асан н.Аззаяа /Оролцох боломжгүй/ Тэрбээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд нууцийг задруулахгүй байх үүрэг хүлээсэн тул оролцох боломжгүй гэдгээ бичгээр ирүүлжээ.
  • Хөгжлийн банкны мэргэжилтэн Г.Солонго /Оролцох боломжгүй/ Хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул оролцохгүй гэжээ.
  • Монголбанкны удирдлагад ажиллаж байсан О.Эрдэмбилэг

Тэдний дөрөв нь ирсэн бөгөөд бусад нь ирж чадахгүй шалтгаанаа хэлжээ. "Монгол мах экспо" ХХК Мах боловсруулах цогцолбор байгуулахаар Хөгжлийн банкнаас 2017.11.15-нд 37.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн зарцуулалтын талаар шинжээч дүгнэлт хийжээ. Шинжээч дүгнэлтээ танилцуулсны дараа түр хорооны дарга Б.Энхбаяр ирсэн гэрчүүдээс асуулт асууж байна.

Гэрч НЭГ. "Монгол мах экспо" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ганзориг

-Б.Энхбаяр: Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөлд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зариулна. Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэх заалтыг зөрчиж, хөрөнгийг 100 хувь зориулалтын бусаар зарцуулсан байна. Шинжээчийн энэ дүгнэлттэй санал нийлж байна уу?

-н.Ганзориг: Шинжээчийн гаргасан дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Бид Хөгжлийн банктай 20 гаруй удаа очиж уулзсаар, 2017 онд анхы зээл олгогдсон. Харамсалтай нь манай компанийн Капитал банк дахь 21 тэрбум төгрөгийг зарцуулж болохгүй гээд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Баяртсайхан гэгч манай компанийн зээлийг зогсоосон. Сүүлийнх нь зээлийг 2018 оны 1-2 дугаар сард 6 давсан тэрбумаар нь тасалж авсан. Энэ мөнгө бидний төслийн хаана нь ч хүрэхгүй. Тиймээс бид хамаарал бүхий компаниудаас үүнийг шилжүүлж, хоорондоо ажил үйлчилгээ хийж эхэлсэн.


Гэрч ХОЁР. Хөгжлийн банкны зээлийн газрын дарга асан н.Мөнхбаяр

-Б.Энхбаяр: Зээл олголттой холбоотой банкны дотоод журмаар зээлийн эрсдлийн дүгнэлт, эх үүсвэрийн дүгнэлт, хуулийн дүгнэлт, зээлийн хорооны дүгнэлт нэг өдөрт гарах боломжтой юу?

-н.Мөнхбаяр: Зээлийн судалгаа зээлийн үйл ажиллагааны журмаараа 90 хоног байдаг. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн материал судалгаанд ирээд зээлийн газраас танилцуулга гарсаны дараа эрсдлийн дүгнэлт, хуулийн дүгнэлт, удирдлагын газрын дүгнэлт тус бүрдээ хараат бусаар гардаг. Энэ дүгнэлтүүд нэг өдөр гарах боломжтой.


Гэрч ГУРАВ. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Даажамба

-Б.Энхбаяр: Хөгжлийн банканд хамаарал бүхий этгээд нь чанаргүй зээлтэй, хуулийн шаардлага хангаагүй зээлдэгч ийм богино хугацаанд зээл авахад танд улс төрд нөлөө бүхий этгээд нөлөөлсөн үү?

-Б.Даажамба: Надад нөлөөлсөн зүйл байхгүй. ТУЗ хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан.

Б.Энхбаяр: "Монгол мах экспо" ХХК-ийн хувьцааг Ариунболдын Ууганбаярын компани эзэмшиж байна. А.Ууганбаяр нь Б.Ундармаагийн хүү юм. Ийнхүү "Монгол мах экспо" ХХК-ийн хамаарал бүхий этгээдийг тогтооход Капитал банкны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага хамаарал бүхий этгээд гэдэг нь нотлогдож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин хнХР
Зочин хнХР
2023-01-16 20:21

эмээ, өвөө, аав, ээж хүү охин, ач зээ нар бгдээрэээ энэ мах экспо, эм импекс, капит## банк, НД сан, ЭМД сан фөлмөлттэй холбоотой гүйлгээ идэж уулт гээд хөврөх юмаа яанадаа хөөрхийс, нүглийн нүдийг олжээ засаг

Холбоотой мэдээ

Back to top button