Бохир агаар нь Улаанбаатартай дүйдэг Дели хот хүчилтөрөгчийн баар нээжээ

Энэтхэгийн Дели агаарын бохирдол хамгийн ихтэй, дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын жагсаалтыг манай Улаанбаатартай ээлжлэн тэргүүлдэг хот. Тэгвэл тус хотод хүчилтөрөгчийн баар хэмээх үйлчилгээ нээгдэж, эдүгээ үйлчлүүлэгчид нь тогтмол болж хэвшжээ.
Хотын анхны хүчилтөрөгчийн баар “Oxy Pure” 2019 онд нээгдсэн аж. Тэр үед хот байнгын бохир агаартай, утаанаас гадна элдэв янзын үнэр үнэртдэг учир иргэд нь цэвэр агаар амьсгалах мөрөөсөл болчихсон байж. Анхны баар энэ хэрэгцээг хангах зорилгоор Дели хотын өмнөд этгээдэд “Select City Walk” гудамжинд нээгдэж байв.
Арьявир Кумар, Маргарита Курицана нар тэрхүү баарыг нээсэн бөгөөд 80-90 хувийн цэвэр хүчилтөрөгчийг 15 минутын турш амьсгалахад 299 энэтхэг рупи байх тариф тогтоож байв. Арьявир Кумар 2015 онд АНУ-ын Лос Анжелес хотод ийм баар харснаасаа хойш бодож явсаар эх орондоо нээсэн нь тэр аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.