Х.Баттулга С.Баярцогт, түүнийг цагаатгасан Д.Ганзориг нарыг ҮХЦ-д өглөө

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2023.01.16/ Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Тодруулбал, өдгөө АН-ын даргад нэр дэвшихээр горилж буй С.Баярцогтын эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал нь эрх зүйн үүднээс Үндсэн хуулийн зөрчилтэй байна хэмээн маргажээ.
С.Баярцогтыг Оюу толгойн гэрээг үзэглэхдээ авлига авсан хэрэгт гурван шатны шүүхээс гэм буруутай хэмээн үзэж, 5 тэрбум төгрөгөөр торгон, 10 жил хорих ял оноогоод байсан. Гэвч өнгөрөгч онд Улсын дээд шүүхээс цагаатгасан юм. Өөрөөр хэлбэл бүх шатны шүүхээр түүний гэм буруутайг тогтоосон. Үүнийг хууль бус үйлдэл хэмээн үзэж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна.
Мөн өнгөрсөн баасан гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдсан. Уг хуралдааныг Х.Баттулга талын АН-аас эрх зүйн үндэслэлгүй, дунд, доод шатны төлөөллийн оролцоог хангаагүй хуралдаан хэмээн эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байсан юм.
Иймд Х.Баттулгын Үндсэн хуулийн цэцэд хандсан үндэслэл нь, С.Баярцогт:
- Эрх зүйн боломжгүй нөхцөлд АН-ын Үндэсний бодлогын хороог дур мэдэн хуралдуулсан
- Хэргийг нь УДШ-ээс хууль зөрчин, үндэслэлгүйгээр цагаатгасан гэх хоёр агуулгад багтаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийг нь зөрүүлээд өгөх газарт нь өгөө хулгай луйврын арвин их хэрэг нь байж л бна. Эрдэнэ наад хоёрын чинь хамгийн сүүлчийн орогнох газар болох АН с арчигдах цаг нь болоод ирэхээр ингэж амь наана там цаана яваа юм
ЯЛ авах ёстой С. Баярцотыг шууд цагаатгаж даварсан улсын дээд шүүхийн АВЛИГАЧИН шүүгч нар буруутай.
Undsen huuliin darga n bayrtsogtiin nutag negt hujaa bnlee nemergui biz
С.Баярцогт яагаад цагаатгаж авсан бэ С. Баярцогт худ## жүжиглэхээ болиоч аймар их тэрбумтай шдээ