Нийгэм мэдээ

Далайнуурын хог цэвэрлэдэг охин: Олсон 10 мянган төгрөгөөрөө дулаан оймс авна

Дөргөн сумын Далайнуурын зэгсний хогийг цэвэрлэдэг бяцхан охин. Тэр хог цэвэрлэж явахдаа 10 мянган төгрөг олсон тухай нийтлэл өчигдөр /2023.01.16/ нийгмийн сүлжээнд олны анхаарлыг хамгийн ихээр татав.

М.Наранбулаг Ховд аймгийн Дөргөн сумын ЕБС-ийн зургаадугаар ангийн сурагч. Охин нагац ах, үеэл дүүтэйгээ хамт Далай нуурыг 20 дахь хоногтоо цэвэрлэж байгаа нь энэ.

Түүний нагац ах сайн дурын идэвхтэн байгаль хамгаалагч М.Чагнаадорж 2009 оноос эхлэн Далайнуур эрэг дагуу 60 жил хуралдсан хогийг цэвэрлэж иржээ. Ингэхдээ өөрийн эгч, дүүсийн хүүхдүүдэд дагуулж, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад гар бие оролцуулан сургадаг байна. М.Чагнаадорж өвөлдөө зээ дүү нартайгаа мотоциклоор явдаг. Харин урин дулаан цагт завиар явж хог түүдэг гэнэ. Бид М.Наранбулаг охинтой холбогдож, ярилцлаа.

-Чиний хийж байгаа ажлыг хүмүүс сайшааж, бахархан хүлээн авч байна. Хэзээнээс Далайнуураа цэвэрлэх болов?

-Би нэгдүгээрт нагац ахдаа туслах, хоёрдугаарт өөрийнхөө сайн дураар байгалиа хамгаалах хүсэлтэй учраас нуурын хогийг цэвэрлэдэг. Нагац ах маань бид нарыг бүр бага байхаас энэ ажлаа сайн дураараа хийж эхэлсэн. Надтай хамт миний үеэл Ж.Арсландорж бас явдаг. Бид гурав нуураа дээрээсээ доошоо уруудаж цэвэрлээд 20 гаруй хонож байна. Ах удахгүй урин дулаан цаг болж усны шувууд ирэхэд бүгдээрээ нуураа цэвэрхэн болгосон байя гэж хэлсэн.

-Гэрээсээ хэр хол явдаг вэ. Өдөрт олон цаг ажиллах уу?

-Бид нар мотоциклоор 1,5 км яваад зэгсэнд очдог. Тэгээд л түүж эхэлнэ. Өдөрт нэг тампуу шуудай хог цэвэрлэнэ. Энэ нь жижиг 100 шуудай хог гэсэн үг. Одоо өвөл болоод бүх зүйл хөлдсөн учраас усны ил хэсэгт наалдсан хогийг лоомоор цохиж авдаг. Ингээд нэг тампуугаа дүүргээд гэртээ ирдэг. 4-5 явдаг даа.

-Дүү нь сайн туслах уу?

-Тийм ээ. Дүү маань яг л надтай адилхан ажилладаг. Бид нар усан дор хөлдсөн ундааны савыг тоолоход 5000 гаруй болсон. Хавар ус гэсэхээр завиар явж бас түүнэ.

-Хичээлээ хэдийд нь хийдэг вэ. Чиний мөрөөдөл юу вэ?

-Зэгс рүү явж ирээд хичээлээ хийчихдэг. Би том болоод бүжгийн багш болно.

-Хүмүүст хандаад юу гэж хэлэх вэ?

-Хогоо битгий хаяарай. Байгаль дэлхийгээ хамгаалаарай. Хог түүгээд явахад ундаа, пивоны сав, тамхины хайрцаг зөндөө байдаг. Хүмүүс өөрсдийгөө хордуулаад бас хаягдлаар нь байгалиа хордуулж байна. Бас бид гурвын тухай хүмүүс бичихдээ Дөргөн нуур гэж андуурч бичсэн. Энэ бол Дөргөн сумын нутагт байрладаг Далай нуур юм.

-Чи 10 мянган төгрөг олсон байсан. Тэр мөнгөөрөө юу авсан бэ?

-Юм аваагүй, хадгалж байгаа. Сумын төв рүү орохоороо дулаан оймс авна. Нуурын эрэг зэгс орчим илүү хүйтэн учраас заримдаа хөл их даардаг.

-Сумын төв нь хол уу?

-Манай гэр сумын төвөөс 2 км зайтай байдаг.

-Баярлалаа.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ennie
ennie
2023-01-17 08:44

Энэ хөдөөний оркууд л хог тарьдаг монгол улсаа хөдөөнийй оркууд хулгайч дээрэмчдийн гараас хэзээ нэг с##гаж авая даа ард түмээн юу бодож бна да

Уншигч
Уншигч
2023-01-17 20:28

Хог хаяхаа больцгооё оо, з##уус бол хаяхгүй л харагдаад байгаа шүү, 35, 40 өөс дээш насныхан л аймаар харагддаг шүү, шаардлага тавихаар зодох гээд байдаг аймаар их архи уудаг шүү.

Зочин
Зочин
2023-01-18 04:40

Durgun sumiin udirdlaguud bolon ard irged bux xumuus ene nuuraa xairlan xamgaalax tal deer xamtarch ajillax xeregtei dee

Холбоотой мэдээ

Back to top button