Нийгмийн

"Залууст ээлтэй үйлчилгээ”аян Нарантуул худалдааны төвд нээлтээ хийлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, Нарантуул Олон Улсын худалдааны төв хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2019.10.17/ “Нарантуул” олон улсын худалдааны төвд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нарантуул Олон Улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мишээл нар оролцсон байна.

“Залууст ээлтэй үйлчилгээ” аян нь эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой аж. Мөн энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн байгууллагууд бусдадаа түгээн дэлгэрүүлж, санаачилгатай ажиллахыг уриалж буй.

Тус аяны хүрээнд “Нарантуул” олон улсын худалдааны төвд зарлагдсан уралдаанд оролцож буй худалдаа эрхлэгчдийн дунд үйлчлүүлэгчиддээ бэлэг барих, угтаж, үдэх соёл хэвшүүлэх, эерэг хандлагад уриалах гурван үйлчилгээ нэвтрүүлж чадсан хувь хүнийг шалгаруулан нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох юм.

Мөн Нарантуул Олон Улсын худалдааны төв дээр худалдаа эрхэлж найрсаг үйлчилгээг нэвтрүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж байгаа хоёр иргэнийг урамшуулан алдаршуулсан юм. Цаашид “Залууст ээлтэй үйлчилгээ аян”-ыг орон даяар өрнүүлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн томоохон худалдааны төвүүдэд болон жижиг худалдааны цэгүүдийг хамруулан тогтмол зохион  байгуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button