Ярилцлага

Х.Ган-Ялалт: Сэтгүүл зүй уландаа орчхоогүй юм шүү, Т.Аюурсайханы мөрөөр бид ингэж орсон

Murch.mn сайтын үүсгэн байгуулагч, эрэн сурвалжлах сэтгүүлч Х.Ган-Ялалт Х.Ганзаяагийн хамт өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Тэд өөрсдийн сурвалжилж, цуглуулсан ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд холбогдох баримт, материалуудыг ЦЕГ, ТЕГ, АТГ-д хүлээлгэн өгөв.

Баримтууд Т.Аюурсайханыг нүүрсний хулгайд, бүр цаашлаад 2022 оны сүүлээр төв талбайд өрнөсөн жагсаалыг санхүүжүүлсэн гэх асуудалд хөтөлж байна хэмээн Х.Ган-Ялалт ярьж буй. Иймд тэднийг урьж, цөөн хором ярилцлаа.

Х.Ганзаяа мөн эрэн сурвалжлах сэтгүүлч юм. Тэд өнгөрсөн оны долоодугаар сараас хойш энэ сэдвийн хүрээнд ажиллажээ.

-Жагсаал санхүүжүүлсэн байж болзошгүй гэсэн өнцөг нь анхаарал татлаа. Мөртлөө баримтыг жагсаалаас өмнө, 2022 оны долдугаар сараас эхлэн хөөж эхэлсэн гэсэн. Хэрхэн холбогдож байгааг нь юуны өмнө тодруулъя?

-Бид 2022 оны долоодугаар сарын эхээр энэ сэдвийн мөрөөр орж, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Дундговь аймгуудад очиж, ажилласан. Ханги мандал, Гашуунсухайтын боомтууд дээр ч ажилласан. Харин яаж явсаар арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулагдсан жагсаалтай холбогдсон нь мэдээж анхаарал татна. Нэг баримтыг нөгөө баримтаар, түүнийг нөгөө баримтаар тодруулах явцад урт хугацаа шаардаж, тэр тутамд шинэ нюансууд ил болж байсан гэж ойлгож болно.

Нэг сонирхолтой сэжим дурдахад л, арваннэгдүгээр сарын 27 буюу ЭТТ ХК дээр БЭТ томилсон үеэс эхлээд жагсаал дуустал Т.Аюурсайхан гишүүн Сингапур улс руу хэд хэдэн удаа ниссэн баримт олдсон. Энэ холбож буй нэг сэжим нь.

Бүр эхнээс нь яривал, бид анх “Норинко” группийн асуудлыг судалсан бөгөөд энэ нь яваандаа Т.Аюурсайхан гишүүнтэй холбогдсон байдаг.

-Яагаад “Норинко”, яаж Т.Аюурсайхан гэж?

Х.Ганзаяа: Ажлаар явж байхад манай улсын хилийн зурвасаас 15 км дотор байршиж, кэмпээ байгуулсан Хятадын “Норинко” гэж компани боомтын зөвлөл, холбогдох албан тушаалтнуудаас “том” эрх мэдэл хэрэгжүүлж байгаа нь анхаарал татсан. Яагаад хятад компани ийм том эрх мэдэлтэй болчихсон юм, ямар компани юм гээд судалж эхэлсэн. Улмаар энэ компанийн 12 охин компани Монголд байгааг олж тогтоосон. Тэдний дөрөв нь арванхоёрдугаар сарын 25-нд бүртгэлээ монгол хүний нэр дээр шилжүүлчихлээ. Гэтэл “Норинко” хэмээх зэвсэг үйлдвэрлэгч компани дэлхийн хэд хэдэн оронд хориглогдсон мөртлөө 2020 онд ЭТТ ХК-тай оффтейк гэрээ хийж амжсан байдаг.

Харин 2020 оны тавдугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “АБГББХ-ны даргын хувьд ҮАБЗ-ийн байнгын бүрэлдэхүүнд орж ажиллалаа” гэж жиргэсэн. Энэ бол оффтейк гэрээнүүд хийгдэж байсан цаг үе. Гэрээг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад авсан байсан нь ил болж буйг олон нийт мэдэж байгаа. Ингээд асуудал Т.Аюурсайхантай холбогдсон, түүнийг судлах шаардлага үүссэн. Харин энэ мөрөөр Т.Аюурсайханы ЭТТ ХК-д үүсгэсэн сүлжээ, нүүрсний асуудал ид өрнөх үеэр Сингапур луу ирж, очих болсон зэрэг олон сонирхолтой баримт олдсон.

-Энэ баримтыг харахад Т.Аюурсайхан ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа гэж жиргэсэн үеэсээ хойш л Сингапур луу ирж, очсон байна?

-Тийм, 2019-2020 он буюу оффтейк гэрээ хийгдэж байсан, өөрөө ҮАБЗ-ийн байнгын бүрэлдэхүүнд орж ажилласан үеэс эхлээд 2022 оныг дуустал нийт есөн удаа Сингапур луу ирж, очсон. Жагсаал болохын урд өдөр ниссэн байна, мөн ЭТТ ХК-ийн Б.Ганхуяг баривчлагдсан үес Сингапур дахь зочид буудлаас огт гараагүй байх жишээтэй.

Гэтэл Сингапурын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч нь нөгөө “Норинко”. “Ти Ти Жи Ви Си Өү” нь ЭТТ ХК-тай гэрээ байгуулж, алдагдалтай ч хэд хэдэн удаа сунгаж ирсэн байдаг. Жишээ нь, 2022 оны арваннэгдүгээр сард Цанхийн зүүн хэсгийн олборлогч шалгаруулах 2.2 их наяд төгрөгийн тендерт ганцаараа шалгарсан байх жишээтэй. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК бол Сингапурт төвтэй, нэрээ өөрчилдөг. Регистрийн дугаараар нь хөөж, энэ компани байсныг илрүүлж, “барьж” байлаа.

-Тэгвэл Т.Аюурсайхан жагсаалыг санхүүжүүлсэн байж болзошгүй ямар үндэслэл бий юм?

-Жагсаалд үнэхээр ард түмэн оролцсон. Иймд оюутнууд, ЭТТ ХК-ийн ажилчид орж ирэхэд олон нийт анзаараагүй. Гэтэл Монголын оюутны холбоонд болоод МАН-ын Шинэчлэлийн хороонд Т.Аюурсайхан өндөр хамааралтай. Тэгвэл ЭТТ ХК дахь хэд хэдэн албан тушаалтан Монголын оюутны холбоо, МАН-ын шинэчлэлийн хороонд ажиолаж байсан. Тэд жагсаалд өндөр үүрэгтэй оролцсон байж болзошгүй.

Өөрөөр хэлбэл, бид Т.Аюурсайханыг судлах явцад ЭТТ ХК-д менежментийн баг нэрээр очсон, ажил үүргийн давхардалтай албан тушаалтнууд нь МАН-ын Шинэчлэлийн хороо, Монголын оюутны холбооноос улбаатай байсан.

Жишээ татахад, Б.Ганхуяг өөрөө Т.Аюурсайханы үй зайгүй найзаас гадна МОХ-д хамтдаа ажиллаж байсан. ЭТТ ХК-ийн Худалдан авалтын албаны даргыг Ерөнхий аудиторын хамт давхар хашчихдаг Б.Отгонжаргал бол Т.Аюурсайханы найз, хамаатан. Сонгуулийн штабынх нь даргаар ажиллаж байсан. ЭТТ ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.Алтанцэцэг гэхэд МОХ-ы нягтлангаар ажиллаж байсан байх жишээтэй.

Хоёрт, Т.Аюурсайханы хамаарал бүхий Т.Аюушжав нь “Глоб интернэйшнл” төвд ажиллаж байсан. Тэр хүн Ирландын хөрөнгө оруулалттай “Метан газ ресурс” компанид одоо ажиллаж байна. Үүний хувьцаа эзэмшигч нь “Эрдэнэс метан” хэмээх “Эрдэнэс Монгол”-ын охин компани байх жишээтэй.

Монголд миний мэдэхээр олон жагсаал болсон. Арванхоёрдугаар сарын 5-ны жагсаал шиг хуульч, өмгөөлөгчид олноор ажиллахаа илэрхийлсэн нь үгүй юм. Тэгж байтал хуульчдын жиргээ, байр сууриуд орж ирсэн. Ил цагаанаар, өмгөөлөөрэй, очоорой гэж уриалцгаасан. Гэтэл жүжигчин У.Цогтбаярыг өмгөөлж буй өмгөөлөгчдийн нэг нь “Глоб интернэйшнл”-ийн хуульч байгаа юм.

Мөн тэд жагсаалд атгасан гар бүхий лого, #HumanRights гэсэн уриа үг ашиглацгаасан. Гэтэл гадаадын улсуудад явагдсан өнгөт хувьсгалын ерөнхий өнгө төрх ийм. ЭТТ ХК-д хийгдсэн 2016, 2018 оны аудитын дүгнэлтүүд дунд нөгөө Human Rights гэсэн үг явж байгаа нь зүгээр л давхцал гэж үү.

-У.Цогтбаярт хадам эгч нь хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа гэсэн?

-Энэ сэдэв өөрсдийн чин эрмэлзлээр жагссан хүмүүсийг харлуулж буй мэт санагдах байх. Гэтэл дунд нь ийм асуудал өрнөсөн байж болохоор байна шүү дээ. Өнгөт хувьсгалын ерөнхий технологи нь жүжигчин гэх мэт олны танил, хаашаа ч урваж магадгүй, хөнгөн хийсвэр, урлагийн хүмүүсийг ашигладаг гэдэг.

У.Цогтбаярыг албан ёсоор өмгөөлж буй гурван өмгөөлөгч байгаа. Тэр үүнийгээ ер ярихгүй, гаргаж ирэхгүй байгаа. Магадгүй дунд нь “Глоб интернэйшнл”-ийн хуульч бий учраас гарч ирэхгүй байгаа биш үү. У.Цогтбаяр хэн нэгний гар хөл болсон уу, гадаадын санхүүжилттэй юу гэдгийг тогтоох нь ТЕГ, ЦЕГ-ын хийх ажил.

Харин бид Т.Аюурсайхан гишүүнийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн байж болзошгүй нь гэж харж, хардаж байна.

-Т.Аюурсайханаас болон “Норинко” зэрэг бусад компаниудаас хариу тайлбар авсан уу?

-Бид “Норинко”-гоос яриа авах гэж үзсэн. “Монгол хүнтэй ярьдаггүй” гэж хариулсан. Тэд өөр сэтгүүлчтэй хамтарч ажиллаад, тэр нь эргээд бидэнтэй холбогдож, “Асуудлыг чинь шийдээд өгье” гэж хандсан. Т.Аюурсайхантай бид одоо л тулж уулзана. Үүнээс өмнө ажлаа цааш явуулах боломжгүй болох зэрэг цөөнгүй эрсдэл үүсэж болохоор байлаа.

Ер нь сэтгүүл зүй уландаа орчхоогүй юм аа. Сэтгүүлч шиг сэтгүүлчээрээ амьдрах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс бий юм шүү, энэ салбарт шатлал бас бий юм гэдгийг харуулахыг хүссэн л дээ.

-Хэн нэгний захиалга бий юу гэж асуух ёстой?

-Хэрэв хэн нэгний захиалга байсан бол өнөөдөр Т.Аюурсайхан гишүүн огцор гээд “балайрах” байсан болов уу. Биднийг их л зовсон хүн захиалах байх даа. Учир нь явсаар өөрөө эргээд ороогдоно. Нүүрс Монголын улстөрчдийг хэрчихсэн байна. Одоо дахиад судалгааны явцад доод тал нь дөрвөн УИХ-ын гишүүн, дахиад сайдын нэр холбогдож байна. Ийм нөхцөлд захиалагч байх боломжгүй. Тийм цэвэр улстөрч байгаа бол тэр биднийг захиалаасай.

-Тэгвэл дарамт, нөлөөлөх гэсэн оролдлогууд хэр ирэв?

-Олон байлаа. Хэдэн ч удаа дугаараа солиулав. Машины дугаар бүртгэгдчихсэн. “Танай машиныг ийш оруулахгүй” гэх кэйс цөөнгүй тохиолдлоо. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст очиж олон удаа утсаа цэвэрлүүлсэн. Энэ ташрамд хэлэхэд, сэтгүүлчид маань ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр очиж тагнуулж, чагнуулсан эсэхээ шалгуулж болдог юм билээ. Гадуур явах хүндрэлтэй байлаа. Өнөөдөр /Өчигдөр, Сурв/ бид гэрч, хохирогчийн хамгаалалтад орох хүсэлтээ ЦЕГ-т өгөөд байна.

-Эцэст нь, яагаад заавал өнөөдөр гаргаж тавив. Цаашид хэрхэх вэ?

-Өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурлаа хийнэ гэж төлөвлөж байсан. Гэвч бямба, ням гарагт дарагдаж магадгүй, хууль хяналтын байгууллага шуурхай ажиллахгүй гэж үзээд больсон. Мөн энэ бол нүүрсний хулгайг ингээд бүдгэрүүлж, мартагнуулж болохгүй чухал, зөв цаг үе. Маргааш /өнөөдөр, сурв/ бид БНХАУ-ын ЭСЯ-ны гадаа очно. Монголд хууль зөрчиж байгаа хятад компаниудын асуудлыг гаргаж тавина. Мөн ХНХЯ дээр очно. Одоо Т.Аюурсайхантай нүүр тулж уулзана. Бид сэтгүүл зүй хийж байгаа. Материал гаргаж тавьсан бидэнд өөрийгөө өмөөрөх эрхтэй, бид түүнийг нь дамжуулах ёстой. Мөн Нийслэлийн МАН-ын төлөөлөлтэй уулзана. Аль болох улстөржүүлэлгүй, олны анхааралд оруулж, шийдэгдэх хүртэл нь явна гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-17 08:59

Ene ergui awgai hulgaijidaa olj dairahgui geleg teerulej n bolj bn da deerees shidsen t chuluunuud da

Зочин
Зочин
2023-01-17 09:27
Reply to  Зочин

Hutsna biz chi, ayuraaihan bol aimshigtai hun , buh uniig barimtaar notloj bhad m#l chi bol ubshildaa !!!

Зочин
Зочин
2023-01-17 09:18

энэ барзгай өмхий иймл хүн сайн ш##га

Иргэн
Иргэн
2023-01-17 10:34

Энэ чинь харин эрэн сурв##жлах сэтгүүл зүй юмдаа. Сайн ажиллажээ та нар. Баярл##аа. Амжилт!

Зочин
Зочин
2023-01-17 11:12

Аолзны тор мэт хэрсэн энэ явд##д орсон өчнөөн томчуул зүгээр нэг буугаад өхгүй, булхай нь илэрчихээс айж сэтгүүлчдийг оролдох нь мэдээж. Асар болгоомжтой байх хэрэгтэй

Зочин
Зочин
2023-01-17 11:13

76 гийн хамгийн шударгын нэг гэгддэг Аюулсайхан ингээд илчлэгдвээ

Үнэн үг
Үнэн үг
2023-01-19 09:17
Reply to  Зочин

Бузар амьтан бнш дээ. НХХ-ийн сайд болоод бүр таг чиг, усанд хаясан чулуу шиг болсон.

З- ЭЭЖ
З- ЭЭЖ
2023-01-17 11:41

ЭНЭ ХАВАР ТӨР ЗАСГАА ҮГ ҮНДЭСЭЭР НЬ ЦЭВЭРЛЭЖ АВАЯ ДАА!!! ӨӨР АРГГҮЙ БОЛЛОО!!! ЦААДУУЛ ЧИНЬ ЭЛДЭВ ЯНЗААР ХУУРЧ ЦАГ ХОЖИНО СЭРЭМЖТЭЙ БАЙ ИРГЭДЭЭ!!!

Зочин
Зочин
2023-01-17 11:49
Reply to  З- ЭЭЖ

Хардагч: Ариун сайхан, Оюунэрдэнэ хоёр нэг тэрэгний хоёр дугуй гэж ойлгогдлоо.

Зочин
Зочин
2023-01-17 14:55
Reply to  Зочин

Яг үнэн

Ганөө
Ганөө
2023-01-17 12:03

Ул суурьтай нотлох баримт дэлгэсэн байна шүү.

Зочин
Зочин
2023-01-17 12:56

Төрийн өндөр сэнтийг хятад цустай хүмүүс эзлэх хувь нь ихсэх тутам үндэсний аюулгүй байд##д аюул учирч болзошгүй. Эрх биш хянадаг байгууллагууд нь бодлоготой байдаг биз ээ. Хүний нөөцийн асууд## намуудаас сонгуульд хэнийг дэвшүүлж байна вэ гэдгээс эхлээд л анхаар## татна. Нам цэвэршихгүй бол төр цэвэршихгүй. Цаашид бие биенээ хардахгүйн тулд зөв хүнээ нэр дэвшүүлж зөв хүнийхээ төлөө сонгогчид сан##аа өгч хэвшье!

Хорчид
Хорчид
2023-01-17 13:00

Баяр хүргэё.Эх орончын дүрд хувирсан л##арын дээрэмчин хулгайч дарга нарыг илчилж байгаад иргэд маш их баярлаж бнаа.Бүглийг дээрэлхэж аархаж бүгдийг дарангуйлж бгаа новшнуудын бузар гэмт хэрэгийг илрүүлсэнд хүмүүст их тус хүргэж бгаа.Амжилт хүсэё.

Зочин
Зочин
2023-01-17 14:54

АМЖИЛТ ҮНЭНИЙГ ИЛЧЛЭН ОЛОНД ТҮГЭЭГЭЭРЭЙ

Иргэд
Иргэд
2023-01-17 14:58

Т1 авгай тонил ямар ч утгагүй юм хуцаад

Зочинп
Зочинп
2023-01-17 16:35

Энэ бузартсан нөхөр болж байнаа,Амарсайхан гэж нүүрэндээ баг зүүсэн чоно байжээ.Ээ бүү үзэгд. Улсын хилээс цааш 15 км газарт Хятадын кемп бариулчираад улсаа худ##длаа гэнээ.Хян##т гэдэг байхгүй болсон. Зориуд татан буулгаад байсан нь хөрөнгө идэх гэсэн бодлого байжээ хөөрхий.Ай төрийн томчуул бүгд улсаас аа урважээ.

Иргэн
Иргэн
2023-01-23 14:21
Reply to  Зочинп

Сая бат##сан хилийн зурваст үйлдвэрлэл эрхлэх тухай хууль чинь яг энэ Аюурсайхан, тэр Норинко компанид зориулсан хууль байж.

Хошин шогийн хүн захиалгат гэж хэлсэн биз дээ !
Хошин шогийн хүн захиалгат гэж хэлсэн биз дээ !
2023-01-17 18:03

Захи##гын гэдэг нь олон юмнаас харагддаг. Тэр жагса##. Одоо хамаг юмны үнэ шимтгэл нэмэгдээд байхад 23 онд жагсах ёстой байт## таг байгаад байгаа биз дээ. Нөгөө ядарсан ард түмэн чинь. Тэгэхээр жагсагчид нүүрсний хулгайчдынх гэдэг нь тодорхой.

Хошин шогийн хүн захиалгат гэж хэлсэн биз дээ !
Хошин шогийн хүн захиалгат гэж хэлсэн биз дээ !
2023-01-17 18:05

Захи##гынх тул өрсөлдөгч дайсан АН хүртэл жагсагчдыг захи##гынх эсэхийг хянах ёстой гэж дурдсан. Монголын тусгаар тогтнол илүү чух## учраас тэр.

Зочин
Зочин
2023-01-17 18:34

Тун аятайхан сонсогдож байна.

Зочин
Зочин
2023-01-17 18:35

Аюурсайхан ч эвгүй гар байна даа цүнх бариад олон зүйл сурчээ сурцтай золиг байж

Зочин
Зочин
2023-01-17 22:12

Өөрийн гэсэн үзэл бодолтой хүн ч ховор болсон цагт

Зочин
Зочин
2023-01-18 01:37

Sain bn . Sain uhaad gargaj ireerei

Зочин
Зочин
2023-01-18 07:34

Tiimee ene setguulchid ingeed unenii tuluu tsutsaltgui yawaasai. Avilgiin suudert daragdchihgui bol tom asuudliin gogtsoog barij dee. Amjilt husiye.

Зочин
Зочин
2023-01-18 08:23

Хууль шүүх нь шударгаар шүүгээд ялыг нь үүрүүлээд явуулдаг тогтолцоотой орон мөн эсэх нь эргэлзээтэй.Ирээдүй бүрхэг байна даа.Хогийн гарууд сонгодог бид нарын тавилан юмдаа.

Зочин
Зочин
2023-01-18 11:45

Аюурсайханыг хардах эрх бий шүү дээ

Зочин
Зочин
2023-01-18 11:49

Ийм цөөхөн хүн амтай. Баялаг ихтэй мөртлөө
ийм адгууснуудаар удирдуулаад бүх ард иргэд
хамшийн ядуу өлбөрч үхэх дээрээ тулан
амвд явах биш амьсг##ж л б.на

Зочин
Зочин
2023-01-18 14:06

Ene Aiytdaihan novshiin etgeed shuu Mash no bii dee Setguulchid mash sain ajillasan bna Bayar hurgeiOdoo ATG ajlaa sain hiivel boloo Barij horij Sharon ni hates hylgaichiigjujigchin lyovarchin avligachin dyrak shhuu

Холбоотой мэдээ

Back to top button