УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Хөгжлийн банкны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр /2023.01.17/-ийн сонсголоор 15 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс асуулт асуух юм.
Тодруулан хэлбэл, 15 компанийн зээлд холбогдох 57 гэрчийг дуудах мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Өнөөдрийн сонсголоор:
- "Империал гоулд майнинг" ХХК
- "Шарын гол" ХХК
- "Эрд хул" ХХК
- "Эрэл" ХХК
- "Вестерн холд" ХХК
- "Ачлал трейд" ХХК
- "Бармон" ХХК
- "Болор шүр" ХХК
- "Эгийн голын УЦС" ТӨХК
- "Дэд бүтэц инженеринг" ХХК
- "Модун" ХХК
- "Монгем" ХХК
- "Нью хаппи" ХХК
- "Форс голд майнинг" ХХК
- "Моннис майнинг" ХХК-ийн зээлд холбогдуулан нотлох баримтыг шинжлэн судална.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн банкны тухай хуульд заасан шахрдлага хангаагүй хүмүүсийг удирдлагаар томилсонтой бүх асууд## хобогдоно