Сонсгол: Т.Мөнхбаярын компани 4.5 тэрбумаар байр авч, 1.7-гоор нь зээлээ хаажээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.17/ хоёр дахь болж байна.
Өнөөдрийн /2023.01.17/ сонсголоор 15 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс асуулт асууж буй юм.
Хамгийн эхлээд "Имперал гоулд майнинг" ХХК-ийн холбогдох гэрчүүдээс асуулт асууж дууслаа.
Тус компани Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн төсөл санхүүжилтийн зээл авснаас 7.36 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан гэгдэж байгаа аж.
Хөгжлийн банкнаас зээлээ авсны маргааш нь МТ ХХК руу 1.7 тэрбум төгрөг шилжүүлж, "Т.Мөнхбаярын зээл хаав" гэсэн гүйлгээ хийгдсэн байна. Мөн 4.5 тэрбум төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь баримтаар баталгаажсан байна. Түүнчлэн "Говь ассет майнинг" ХХК руу найман тэрбум төгрөг шилжүүлээд буцаагаад хураан авсан байгаа юм.
Т.Мөнхбаярын хувьд: Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үеэр “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн удирдлагаар томилогдож "Салхитын мөнгөний орд"-ын захирлаар ажиллаж байсан нэгэн юм. Эл албанд томилогдохоосоо өмнө "Имперал гоулд майнинг" ХХК-иараа дамжуулан Хөгжлийн банкнаас зээл авсан. Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө түүнд “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэгээр шагнасан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАЛИЙСАН ХЭНЭГГҮЙ ГӨЛГӨР ХУЛГАЙЧ БАЙНАА ЭНЭ ГӨЛӨГ ЯАСАН ИХ ЦОЙЛСОН ШИВЭР ВЭ? ХААЛТТАЙ ШОРОНГИЙН ХОРИН ЖИЛИЙН НҮҮРИЙН БУЯН ХАРАГДХЖ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙЧААС
монгол одоо хулгайч баатар цол мед##ь шагн##тай болох хэрэгтэй...хэн хурдан бөгөөд их хулгай хийснийг урамшуулах .....
Үнэхээр ичиж үхмээр тэнэг, мангар, новшийн новш юмаа. Хөдөлмөрийн баатарыг ийм хүнд олгодог ерөнхийлөгчийг ву гэх вэ???????
Шагн##ыг буцааж хураах эрх зүйн орчин байна уу??????
Ц##ин, тэтгэврийг 100.000 төгрөгөөр ч нэмж чадахгүй Монгол төр байнааааа!!!
Баттулгын гай их байнааа..путинээр монголын торийг айлгана..ямарч хэрэг хийсэн бензин тог газын хоолойгоор айлгаад шоронд орохгуй гэж тооцоолжээ...