УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улс төрийн имиж

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр /2023.01.17/ олон нийтийн өмнө гарч ирэв. Өмнө нь харж байснаас арай өөр дүр төрх.

Хар костюм, цайвар цамц, улаан судалтай хөх зангиа зүүжээ. Ийн ажил хэрэгч хувцасласан атлаа саравчтай малгай өмсөн шил зүүж, улаан ороолт хүзүүндээ тохжээ. Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн яагаад ийм хааш, яаш имиж бүрдүүлж гарч ирэв.

Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэгээр АТГ-аас нэрлэгдэж, мэдүүлэг өгч, оны өмнөхөн БНСУ-ыг зорьсон тэрбээр Монголдоо ирсэн даруйдаа жүдо бөхийн УАШТ-ийг үзсэн байдаг. Энэ үеэрээ бас өнөөх костюм, малгай, ороолтоо өмсөж ирсэн байдаг.

Цагдаа төрийн хувцастай, эмч цагаан халаадтай, тамирчин хүн бэлтгэлийн хувцастай байдаг шиг улс төрчийн албан хувцас бол костюм, хослол. Х.Баттулгын хувьд тамирчин, зураач, улс төрч. Ийм олон сэтэр түүнийг дагадаг. Тэр утгаараа ийн хааш яаш хувцаслаж гарч ирэв үү. Ямартай ч тэр хувцаслалтаараа олон нийтийн анхаарлыг татаад амжив.

Хүзүүндээ улаан ороолт зүүсэн нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг эрхгүй санагдуулж байх. Ким Жон Ун хүүхдүүдтэй уулзсан уулзалтынхаа үеэр хүзүүндээ улаан алчуур зүүсэн байдаг.

Ер нь бол улс төрчид эрх мэдлийг бэлэгдэн улаан зангиа зүүдэг. Тэр утгаараа Х.Баттулга ийн улаан ороолт хүзүүндээ тохсон байж мэдэх. Ямартай ч визуаль имиждээ ихээхэн анхаарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-17 16:13

Тэгнэ ээ энэ

Зочин
Зочин
2023-01-17 16:22

Батлу миний хүү больо

Зочин
Зочин
2023-01-17 17:37

ЭЗЭРХЭГ ИХ ГҮРНИЙ ХЭНЭЭТЭН АМЕРИКИЙГ ӨМДӨНД НЬ НОЙТОГНУУЛЖ БАЙГАА ПИНТҮҮ ХАЛИМАГТТАЙ ЭНЭ ТАРГАН БАЦААН БОЛБОЛ ХОЙД СОЛОНГОСЫГ НОМОНД НЬ БАЙЛГАЖ БАЙГАА ДЭЛХИЙН НИЙТИЙН АНХААРАЛД БАЙДАГ ХАРИН Ч ЖИНХЭНЭ УЛС ТӨРЧ ХҮН МАНАЙ ТУЛГАБАТ БОЛ БОЛОВСРОЛ НИМГЭН ЭНИЙГ УЛС ТӨРЧ ГЭВЭЛ БИ Ч ТОПУУДЫН ТООНД ОРООД ЯВЧИНХА ЭНЭ МУДАК ХАРИН ТАВАН ТӨГРӨГИЙГ АРВАН ТАВ БОЛГОЧИХДОГ ЮМ ШИГ БАЙГААН ҮХСЭН АЦААРАА УЛС ТӨРЧ БАЙДЫН МОНГОЛД УЛС ТӨРЧ ГЭЖ БАЙХГҮЙ ХАРИН АЛИАЛАГЧ САЛБАДАЙГУУД ӨӨРСДИЙГӨӨ УЛС ТӨРЧ ГЭЖ ИТГЭЧИХЭЭД ЯВААД БАЙГААН.УЛС ТӨРД ХӨЛ ТАВЬЧИХБАЛ ХУЛГАЙЧ ЦАРАЙТ СҮ.БАТБОЛД МЭТ САРАНГЭРЭЛ ЭМГЭН МЭТ ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ ӨСӨӨД ЯВЧИХНАА ГЭЖ ОЙЛГОДОГ БАЙХӨ МОНГОЛЫН УЛС ТӨР БОЛБОЛ НИЙТИЙН БАЙРНЫ ГАДАА БАЙДАГ ДҮҮРЭЭД ХӨЛДСӨН БОХИР ЖОРЛОН ЛУГАА БӨЛГӨӨ ТОНИЛ ЦААШАА

Зочин
Зочин
2023-01-17 18:14

Ажилгүй гудамжны хүнийг ямар их муулдгын, Тэр 7 тэрбум нуусан жижигхэн даргаа яагаад ярьдаггүй вэ сонин шүү, Одоо том дарга нартаа мөнгөө нуух 6 сарын хугацаа өгч байна лээ Оок дарга

Зочин
Зочин
2023-01-17 18:37

Бид ч ялжийнээ ялжийнэ

Зочин
Зочин
2023-01-17 21:39

Багадаа өмсөх хувцасгүй ш##дан өссөн болохоороо энэ зэргийн юмыг тоохчгүй, гол нь мэдэхчгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button