УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонсгол: "Шарын гол" ХХК 4 тэрбумыг ББСБ-д шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.17/ хоёр дахь болж байна.

Өнөөдрийн /2023.01.17/ сонсголоор 15 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс асуулт асууж буй юм.

Сонсголоор "Шарын гол" ХК-тай холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авлаа. ТУЗ-ийн дарга Г.Хулан гадаадад байгаа гэх шалтгаанаар өнөөдрийн хуралдаанд ирээгүй байна. ТУЗ-ийн гишүүн Батбаатар ч мөн ирээгүй байна. Гүйцэтгэх захирал Эрдэмбилэг нар ч байхгүй байгаа юм.

Ингэхэд тус "Шарын гол" ХХК нь нийт дөрвөн тэрбум төгрөгийг "Хэрлэн Онон Туул" хэмээх ББСБ руу шилжүүлэн, зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоосон гэв. Мөн "Говь караван" ХХК руу ч мөнгө шилжүүлсэн байна.

Энэхүү "Хэрлэн Онон Туул" ББСБ нь н.Батбаатарын хувьцаа эзэмшдэг байгууллага бөгөөд ТУЗ-ийн гишүүн нь аж. Тэрбээр мөн "МНБ кредит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч. "МНБ кредит" ХХК нь "Хэрлэн Онон Туул" ББСБ-ын 100 хувь хувьцаа эзэмшигч аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ
2023-01-17 14:33

ийм новшнууд үнэхээр ичиг ичиг

Өвгөн горняк
Өвгөн горняк
2023-01-18 20:02

ШГХК....Дотороо Алтны уурхайтай...ха##ттай бүстэй....Хар##т, шар ##т....хоёулаа байна...мөнгө байна....Гэтэл дэлхийдхамгийн бага ц##интай, дургүй бол яв!!!! ...Гэр бүлээ тэжээхийн тулд з##уус т## т## тийшээ тарж бутарсан...Тэмцэж чадахгүй, аймхай хэсэг уурхайчид гэрээ тойрон гэргийгээ хормойдон амьдарнам!!!!!...

Холбоотой мэдээ

Back to top button