УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Эрдэнэбат: Манайх таван жил зогсоогүй бол гэр хорооллын 40 хувийг барилгажуулах байсан

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр /2023.01.17/-ийн сонсголоор 15 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, мэдэгдэх хуудас хүргүүлсэн 57 гэрчээс асуулт асуух юм.

Яг одоо "Эрэл" ХХК-ийн зээлийн зарцуулалтыг ярьж, түр хороон дарга Б.Энхбаяр гэрчүүдээс асуулт асууж байна. Тус компанийн зээлтэй холбогдуулж, 14 гэрч дууджээ. Тодруулбал,

  • 6 нь “Эрэл”-ийн удирдлага
  • 8 нь Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд байж.

Дуудсан гэрчүүдээс найман гэрч нь хүрэлцэн ирсэн байна.

"Эрэл" ХХК Хөгжлийн банкнаас Засгийн газрын 2013 оны тогтоолын дагуу 14 сая ам.доллар авчээ. Шинжээчийн өгч буй мэдээллээр, тус компани авсан зээлийнхээ үндсэн төлбөрийг төлж эхлээгүй. Үндсэн хүү, торгуулийн хүү төлсөн. 2022 оны байдлаар нийт өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрээд буй аж.

Авсан зээлээ хэрхэн зарцуулав?

Шинжээчийн ийм мэдээлэл өгч байна.

Засгийн газрын 2013 оны тогтоолын дагуу олгосон 14 сая ам.долларын зээлийнхээ: 4.3 сая ам.долларыг кассаас бэлэн зарлагдсан байна. Үүний 3.1 сая ам.долларыг "Нарангарав" утгатайгаар 15 удаагийн гүйлгээгээр хийжээ. Харин 1.2 сая ам.долларын гүйлгээг "Эрэл" ХХК-ийн нягтлан бодогч Алтанчимэг зарлагдсан байна. Мөн Эрдэнэбатын Жаргалангийн дөрвөн хадгаламжийн дансаар 1.8 сая сая ам.долларыг авсан байна.

Засгийн газрын 2015 оны тогтоолын дагуу Олон улсын банкнаас Хөгжлийн банкаар дамжуулан 9 сая ам.доллар авчээ. Энэ зээлийнхээ: 4.3 сая ам.долларыг бэлнээр зарлагадсан байна. Үүний 1.4 сая ам.долларыг иргэн Б.Эрдэнэбатын үсэгтэйгээр нийт 13 удаагийн гүйлгээгээр зарлага гаргажээ.

Мөн 1.3 сая ам.долларыг Иргэн Д.Сэргэлэнгийн барилгад гэсэн утгатайгаар, 1.6 сая ам.долларыг Б.Эрдэнэбат бусад хэрэглээнд зарцуулсан байна.

"Эрэл" ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат яагаад зээлээ төлж чадаагүй өнөөдрийг хүрснээ ийн ярилаа.

Тэрбээр "Зээлийн хүү бага, хугацаагүй олгоно. Танай төсөл Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрхийг орон сууцыг хэзээ барьж дуусгана. Тэр хүртэл зээл олгоно гэж ойлгосон.

Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйгээс болоод ийм байдал үүссэн. Гэхдээ үйлдвэр ажиллаж байгаа. Бид зүгээр суугаагүй. Нэр бүхий газруудтай хамтраад Тахилтын аманд цэцэрлэг, Цайз захад хоёр давхар 20 таун хаус барьж хүлээлгэж өгсөн. Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс очиж танилцсан. Бид таван жилл зогсож байна. Энэ таван жил ажилласан бол Улаанбаатар хотын гэр хорооллын 40 хувийг барилгажуулж, 40 мянган ядан, жорлонг байхгүй болгох байсан. Гэхдээ бид тодорхой хэмжээнд ажлаа явуулаад, ажиллахад бэлэн байгаа" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-17 12:22

ЗА МУУ МЭНГЭТ ГӨЛӨГӨӨ ЧАМААС АЛТНЫ САВДАГ ХАРИУГАА АВЧ БАЙГАА ЮМ ШҮҮ ГЭДГИЙГ ХЭЛЬЕ.ЧИ ЯАЖ ГАЛЗУУРЛАА ЭРЭЛ БАНК ЭРЭЛ ХУРД ХАМТЛАГ ЭРЭЛ СУРГУУЛЬ ЭРЭЛИЙН НЭР ДЭЭР ШААЛГАДАГ ХҮҮХНҮҮД ГЭЭД ЧИ МӨНХӨД БАЯН ТАРГАН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙХ ЮМ ШИГ ХАГАС ЯРВАЙЛТТАЙ ИХ ДАЛЧИГНАСАН ХУЛГАЙЧ ШҮҮ ТЭНГЭРИЙН САХИУС ХАНХҮҮГЭЭС ШОРОНГИЙН ЯЛТАН БОЛТЛОО ДООШИЛСОН МУУ ДАГЗ ШҮҮ.ОДОО ЧИ АМЬДРАЛ ҮЗ НОВШОО ГУДАМЖИНД ГАРЧ ХОГ ШҮҮРД НАРАНТУУЛЫН АР ТАЛЫН МАНГАСЫН АМАН ДЭЭР НЭГ ХОЁР ХОНОЖ АРХИЧДЫН ШЭЭС НАГАРАН ДУНД ХОНОЖ ҮЗ.НОХОЙНЫ ХООЛНЫ ҮЛДЭГДЛЭЭР ХИЙСЭН ЦУЙВАН НЭРТЭЙ ДОРОМЖЛОЛЫГ ИДЭЖ ҮЗ ЧИ ИНГЭЖ БАЙЖ Л ЖААХААН ЮМ ОЙЛГОНО ЭХНЭРЭЭ ЗАХЫН ЦАЙНЫ ГАЗРУУДАД АЯГА УГААЛГАЖ ОРОЙ НЬ ЖОРЛОНГИЙН ТАСАЛБАР ТАСЛАГЧААР БОСООГООР НЬ ШААЛГУУЛААД ҮЗ. ЭГЭЛ БОРОГ АМЬДРАЛ ГЭЖ ЭНЭ ӨӨРӨӨ ЧИ БЭЛЭН ГОЙМОНГООР БИЕЭ ҮНЭЛДЭГ ХҮҮХЭНТЭЙ УНТААД БООВНООСОО НОГООН ИДЭЭ ЦУВУУЛААД ҮЗ ЭНЭ Л ЭГЭЛ АМЬДРАЛ ЮМ ШҮҮ ҮҮНИЙГ ЗААВАЛ ХИЙЖ ҮЗЭЭРЭЙ ТЭГЭЭД ДАРАА НЬ НАД ДЭЭР ИРЭЭД ЯАХАА АСУУ

Үнэн
Үнэн
2023-01-17 12:24

Бас Номинг хулхидсан мөнгөө яасан байх уу

хүннү
хүннү
2023-01-17 17:15

Энэ нэг лааны тосон барим## шиг нөхөр ичихгүй хуцах юм аа. Чамайг хульх гэдгийг чинь түм мэднэ. Энд ирчээд “энхийн тагтаа” болхоо боль.

зочин
зочин
2023-01-18 12:49

Яг ш дээ, муу морио....

Холбоотой мэдээ

Back to top button