Балбын онгоцны зорчигч ослын сүүлчийн мөчүүдийг бичиж үлдээжээ

Балба улсад сүүлийн 30 жил болоогүй олон хохирогчтой онгоцны осол өнгөрсөн ням гарагт болсон билээ. Тэгвэл ослын үеэр онгоцонд болсон нөхцөл байдлыг нэгэн зорчигч гар иутасныхаа камерт бичиж үлдээсэн нь олдоод байна.
Ослын сүүлийн мөчүүдийг бичсэн зорчигчийг Сону Жайсвал гэх бөгөөд онгоц газардах үед шууд дамжуулалт хийж байсан аж. Тэрээр гурван найзын хамт Энэтхэгээс Катмандуд очиж, улмаар Покхара руу явж байхдаа осолджээ. Түүний хийсэн бичлэгт Покхара нисэх буудлын орчны байдлыг болон онгоцонд сууж яваа зорчигчдыг харуулж байх бөгөөд Сону өөр ч мөн царайгаа харуулан инээмсэглэж байх аж.
Хэсэгхэн хугацааны дараа онгоц гэнэт эргэлдэж, улмаар их чимээ гаран галын дөл улалзаж, утаа гаран юу ч харагдахгүй болж байгаагаар уг бичлэг төгсжээ. Гэхдээ юм харгдахгүй ч бичлэг тасрах хүртэл хөдөлгүүр дэлбэрэх, онгоц хагарах чимээ сонсогдож байсан аж.
Энэхүү видео бичлэгийг Сону Жайсвалын найз Мукеш Кашъяп сэтгүүлч Шашикант Тиварид “Фэйсбүүк” хаягнаасаа үзүүлжээ.
Сону онгоцонд яаж шууд дамжуулах боломж бүрдүүлсэн нь тодорхойгүй байгаа аж.
Непалын парламентын гишүүн асан Абхишек Пратап Шах мөн уг бичлэгийг хийсэн гар утсыг олсноо NDTV телевизэд мэдээлж, бичлэг жинхэнэ болохыг баталжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.