Нийгэм мэдээ
60 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийлээ

Өвлийн дунд сарын шинийн 20–ны билэгт сайн өдөр 60 жил ханилсан хосууд Очир-Эрдэнийн хуримаа гэрлэх ёслолын ордонд хийсэн байна.
Тэд долоон хүүхдийн аав, ээж бөгөөд 30 ач зээтэй өнөр өтгөн ам бүлийн эзэд юм. Нөхөр Ж.Чулуунбаатар нь Монгол улсын Худалдааны гавъяат ажилтан, худалдааны салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажилласан. Харин эхнэр А.Буянхишиг нь үйлчилгээний салбарт 50 гаруй жил ажиллаж Монгол Улсын “Үйлчилгээний гавъяат ажилтан" цол тэмдгээр шагнагдсан байна. Хосууд 2005 оноос "Баян хар заг” ХХК-ийг удирдан аялал жуулчлалын чиглэлээр одоог хүртэл ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан ямар ямар хурим байдаг талаар мэдээллийг хүргэж байна
- Даавуун хурим: Гэрлэснээс хойш жилийн дараа тэмдэглэдэг. Эрээн даавуугаар хийсэн хувцас бэлэглэдэг ёстой.
- Модон хурим: Таван жилийн дараа тэмдэглэдэг. Модоор хийсэн янз бүрийн эд зүйл бэлэглэдэг.
- Зэсэн хурим: Долоон жилийн дараа тэмдэглэдэг. Хосууд бие биедээ зэсэн зоос бэлэглэдэг. Энэ нь цаашид аз жаргалтай амьдрахын бэлэгдэл юм.
- Төмрөн (цагаан) хурим: Найман жилийн дараа тэмдэглэнэ. Нимгэн цагаан төмрөөр хийсэн гал тогооны сав суулга бэлэглэдэг.
- Сарнайн хурим өдөр: Гэрлэлтээ бүртгүүлснээс хойш 10-н жилийн дараа тэмдэглэнэ. Мэдээж сарнай бэлэглэнэ.
- Шилэн хурим: 15-н жилийн дараа тэмдэглэнэ. Хосуудын харьцаа шил мэт тунгалаг байхыг бэлэгдэж зөвхөн шилэн эдлэл бэлэглэнэ.
- Шаазан хурим: 20-н жилийн дараа тэмдэглэнэ. Шинэхэн шаазан сав суулга, идээ зууш бэлтгэнэ. Хуучнаас юу ч үлдээгүй нь тодорхой.
- Мөнгөн хурим: 25-н жилийн дараа сүй тавьсан алтан бөгжтэй зэрэгцүүлэн мөнгөн бөгж зүүдэг.
- Сувдан хурим: 30-н жилийн хамтын амьдралын дараа нөхөр нь эхнэртээ 30-н сувдтай, сувдан хэлхээ бэлэглэнэ.
- Бадмаараг хурим: Хамтын амьдралын 40 дэх жилд тэмдэглэнэ.
- Алтан хурим: 50-н жилийн дараа тэмдэглэж гэрлэлтийн алтан бөгжөө шинэчилдэг.
- Бриллиантан хурим: 60 жилийн дараа тэмдэглэнэ
- Өнөр баян хурим : 70 жил амьдарсан хосын баяр.
- Хаан хурим: Насан эцэслэтлээ хамт амьдарч, 75 жилийн ой дээрээ тэмдэглэдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨ ГАЛЗУУ ЮМ УУ? ЮУН ОЛОН ХУРИМ ГАНЦЫГАА Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЭХНЭРЭЭ Ч ДУР ТАВИУЛЖ ЧАДАХГҮЙ ЛАА БАРИАД ЗОГСОЖ БАЙХАД ОЛОН ДОЛООН ЮМ БИТГИЙ ХУЦААД БАЙГААЧ ДААВУУН ХУРИМ ГЭНЭ ШҮҮ ТОЧГОН ХУРИМ БАЙХГҮЙ ЮУ?