Гадаад мэдээДЭЛХИЙ

Европт байгалийн хийн үнэ огцом хямдрахад юу нөлөөлөв

Европт өчигдөр 1000 кубметр байгалийн хийн үнэ 600 гаруй ам.доллар болж, огцом хямдарчээ. Үнэ хамгийн багадаа 614 ам.доллар хүрсэн байна.

Байгалийн хийн үнэ өнгөрсөн оны гуравдугаар сард 3800 ам.долларт хүрч байсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сард 1600 ам.доллар орчимд тогтож аажмаар бууж байсан юм. Байгалийн хийн үнэ ингэж буурахад байгалийн хийн нөөц дээд хэмжээнд хүртэл нэмэгдсэн, Европ даяар хэрэгжүүлж буй хэмнэлтийн бодлого, хамгийн гол нь нийт Европ даяарын цаг агаарын тааламжтай нөхцөл байдал нөлөөлжээ. Үүнээс болж өнгөрсөн сард байгалийн хийн хэрэглээ 13 хувиар багассан бол нэгдүгээр сар гараад 38 хувиар буурсан байна.

Энэ тааламжтай үеийг ашиглаад ЕХ бүх нөөцлүүрээ дүүргэх бодлого барьж байгаа аж. Ингэснээр эрэлт буцаад өссөн ч үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдэх гэнэ. Одоогийн байдлаар Европ дахь байгалийн хийн нөөцлүүрүүд 82 хувийн дүүргэлттэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-01-17 20:37

Орос ялна чуудад таагүй л мэдээ бололтой, европ хөлдөнө оросыг гуйна гээд л байсан, оростой оросгүй хөгжчих бас амьдарчих л юм байна. Бид л орос хавханд насыг барцгаах нь дээ.

Зочин
Зочин
2023-01-17 21:21

Оросгүй бол сүйрэх орон Монголоос өөр байхгүй юм билээ. Яг тулаад ирвэл бид ч бас амьдрах л байх, яа хав ортдокс коммунистууд нь амиа хорлоно л биз.

Холбоотой мэдээ

Back to top button