Нийгмийн

БШУ-ны салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа

Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Засгийн газрын 488-р болон /ТҮ-ийн цалин хөлсний доод хэмжээ/, 491-р тогтоолтой холбоотой төрд ажилласан удаан жилийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны төлөөлөл " Засгийн газрын 488-р болон 491-р тогтоолыг бид эсэргүүцэж байна. Гүйцэтгэлээр цалин олгож, ялгаварлан гадуурхахыг бид зөвшөөрөхгүй. Бидний цалин хөлс сүүлийн хоёр жил инфляцтай уялдуулж үзэхэд 30 хувиар буурсан байгаа юм. Харин цалин хөлсийг 15 хувиар нэмэгдүүлж байгаа нь инфляцыг гүйцэхгүй байна. Тухайлбал төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилчдын цалин хөлс хамгийн багадаа 40 мянган төгрөг ,ихдээ 70 мянган төгрөгөөр нэмэгдсэн. 

Иймд бид төр засагт  БШУ-ны салбарын ажилчдын цалинг хамгийн багадаа 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Бид таван жилийн хугацаанд энэ асуудлаар эсэргүүцэл илэрхийлсээр ирсэн. Гэтэл ямар ч үр дүнд хүрээгүй. Монгол Улс сүүлийн 20-30 жил хямрал нэрийдлээр цалин хөлсийг дорвитой өсгөөгүй. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс насаараа 300-400 доллар авч чадалгүй тэтгэвэрт гарахаар байна. Иймд БШУ-ны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгааг нэн түрүүн хангаж, цалин хөлсийг энэ хоёр сард багтаан нэмэгдүүлэхийг шаардаж байна. Хэрэв бидний энэ шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд бид тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгийг анхааруулж байна" гэв.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-17 17:58

ДӨРВӨН НҮДЭТ САЙДТАЙГАА ЯРИЛЦАА ТЭР ХУЖАА ЦАРАЙТ ХҮЛЭЭЖ АВНА ЧАГ ЧАГ ХИЙГЭЭД Л БАЙДЫН БИЛЭЭ БАГШ НАР ЕРӨӨСӨӨ ЦАЛИН БАГА УЧРААС МОНГОЛЫН БАГА ДУНД БОЛОВСРОЛ ШАЛДАА БУУСАН ИХ ДЭЭД СУРГУУЛИУД НЬ ЗӨВХӨН МӨНГӨ ХӨӨДӨГ УЧРААС ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ЛАНГУУЧИД ДАРГЫН ҮҮДЭНД СУУГЧИД ШТС н ХОШУУ БАРИГЧ ГУДАМЖНЫ ХОГ ЦЭВЭРЛЭГЧ НАР БӨГСНИЙ ХУДАЛДАГЧ НАР ИХЭЭР ОЛШИРЛОО. МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ТЭР ДИПЛОМЫГ БАРИЛГЫН ШАВАРЧИНГИЙН ҮНЭМЛЭХ ГЭЖ ҮЗДЭГ ЮМ БИЛЭЭ.МОНГОЛД ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ГЭЖ ЦАГ ХУГАЦАА АЛДСАНААС БУШУУХАН АЖИЛ ХИЙЖ АРАВ ТАВАН ЦААС ОЛОХЫГ БОДООРОЙ ДЭЭД СУРГУУЛЬ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИНГУУДАД БҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛААРАЙ БӨГСӨӨ ХУДАЛДАХ ЛАНГУУЧИН БОЛОХОД ДЭЭД БОЛОВСРОЛ ХЭРЭГГҮЙ ХАРИН ТЭР МӨНГӨӨРӨӨ АРХИДАЖ ХҮҮХЭНДЭЭД БАРДАК ХИЙГЭЭД ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ ХОЖИМ ХАРАМСАХГҮЙ ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛСАН ЮМ ЧИНЬ ХА ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button