ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Хотын дарга Түгжрэлийн сайдаас гурав дахин их төсөвтэй

Ардчилсан үндсэн хууль батлагдсан 30 жилийн түүхэнд анх удаагаа монголчууд Хотын асуудал хариуцсан өөрөөр хэлбэл Түгжрэлийн сайдтай болсон билээ. Яамгүй ажилладаг сайд болох УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай хамтарч, зохицож ажиллаж чадна гэж байв. Эл хоёр албан тушаалын хэн нь илүү өндөр албан тушаалтай, илүү төсөв авч чадах бол гэдэг нь сонирхол татам.

Эрх мэдлийн хуваарилалт, ажил үүрэг нь давхцаж мэдэх уг хоёр албан тушаалын хотын төсвөө захиран зарцуулах эрх нь хачирхалтай. Юутай ч 2022 болон 2023 онуудад дээрх эрхмүүд хэчнээн төгрөгийг захиран зарцуулахыг судаллаа.

-Хотын даргад 2022 онд 1.31 их наяд төгрөгийг төсөвлөжээ-

Нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1.33 их наяд төгрөгөөр баталсан байдаг. Үүнээс 1.31 их наяд төгрөгийг Засаг дарга ерөнхийлөн захирахаар болсон юм.

Энэхүү зардлаа урсгал болон хөрөнгийн хэмээн ангилсан байна. Урсгал зардал гэдэг нь төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа байгууллагуудыг хамааруулж буй бөгөөд 470.89 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Харин хөрөнгийн зардалдаа 840.3 тэрбум төгрөгийг төсөвлөж, нийт долоон үйл ажиллагаанд зарцуулна хэмээн тусгасан байдаг.

Үүнд,

  • Түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээ 416.26
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 270.05
  • Их засварын төсөл, арга хэмжээ 20
  • Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалт 65.6
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 14.35
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 40.25
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 13.76 тэрбум төгрөгийг тус тус дурджээ.

-Энэ онд Хотын даргын захиран зарцуулах төсөв нь өмнөх жилээс 300 сая төгрөгөөр бага-

Тэгвэл энэ онд нийслэлийн нийт зарлагын хэмжээ 1.03 их наяд төгрөгтэй тэнцэж буй. Хотын дарга 1.01 их наяд төгрөгийг захиран зарцуулах эрхтэй ажээ.

Үүнээс харьяа байгууллага, агентлагуудад 648.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 1.38 дахин их буюу 178 тэрбум төгрөгөөр их байгаа юм.

Харин хөрөнгийн зардлын дээд хэмжээгээ 362.84 тэрбум төгрөг хэмээн тооцоолжээ.

Үүнд,

  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 46.4
  • Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалт 66.2
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 16.2
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022-2023 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 220.6
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022-2023 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 13.3 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн байна.

-Түгжрэлийн сайд 339.7 тэрбум төгрөгийг захиран зарцуулна-

Харин түгжрэлийн сайдын төсвийг энэ жилээс Улсын төсөвт оруулсан. Монгол Улсын төсвөөс 2023 онд 339.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргад төсөвлөсөн байна.

Энэхүү санхүүжилтээр нийтийн тээврийн автопаркад 21.7 тэрбум төгрөг зарцуулах юм.

Мөн нийтийн тээврийн автобус авахад 318 тэрбум төгрөг зарцуулах юм. Эдгээр ажлуудаа энэ ондоо багтааж хийн хэмээн тусгажээ.

Улсын төсөв 2023 он

Түгжрэлийн сайд захиран зарцуулах төсвөө бүгдийг нь нийтийн тээвэрт зориулж буй. Харин Хотын дарга түүнээс гурав дахин их төсвийг захиран зарцуулж байна. Хэдийгээр тэдний захиран зарцуулж буй төсвийг хооронд нь харьцуулах нь өрөөсгөл хэдий ч Хотын даргад ногдож буй төсвийн задаргаанаас нийтийн тээвэр, түгжрэлтэй холбоо бүхий хэсэг нь сайдынхаас ч их байгааг дурдах нь зүй.

Магадгүй энэ байдлаараа ижил албан тушаалд томилогдсон гэгдэх тэдний албан тушаалын ялгаатай байдал тод томруунаар илэрч буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-18 09:07

Баян Сумка

Зочин
Зочин
2023-01-18 10:06

Их байлаа гээд зөв зарцуулж чадахгүй байхаар ямар олиг байх вэ дээ

Стар
Стар
2023-01-18 10:17

Түгжрэлд тэгээд энэ 2 ч буруугүй л дээ. Яахав хүн амын нягтаршил айхтар байгаа юм. Бүүр нэг тийм ##сын хараагаар энэ ача##лаас с##ах байх

ЗочинХэн
ЗочинХэн
2023-01-18 10:33

Хотын дарга түгжрэлийн сайд нэртэй ##бан туша## нэг хүнд цаасан м##гай өмсгөж байгаа юм шиг гаргаж ирчихээд өөрөө бултаад байгаа байхгүй юу

Зочин
Зочин
2023-01-18 10:39

Түгжрэлийн сайд нэртэй нэг олны харааны буунд оногддог ##бан туша## гэнэт гаргаж ирээ шссс

Зочин
Зочин
2023-01-18 10:58

Энэ 2-ыг л ард түмэн барьж идэх шахах юм даа

Холбоотой мэдээ

Back to top button