ДЭЛХИЙ

Таван жил үргэлжилж, 10 сая ам.доллароор боссон Мартин Лютер Кингийн тэврэлт

Мартин Лютер Кинг, Коретта Скотт Кинг нарын баримал Бостон хотод нээлтээ хийлээ. Үүнээс бид юу мэдэх ёстой вэ?

Кинг хүчирхийлэлгүй эсэргүүцлийн замаар арьс өнгөний тэгш бус байдлын эсрэг тэмцснийхээ төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Уг хөшөө нь 6 метр өндөр, 12 метр өргөнтэй бөгөөд Мартин Лютер Кинг 1964 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэнийхээ дараа эхнэр Кореттатайгаа хуваалцсан тэврэлтийг илэрхийлсэн юм.

Кинг бол 1963 онд Вашингтонд болсон ажлын байр, эрх чөлөөний төлөөх 250,000 мянган хүн цугласан түүхэн агуу жагсаалын удирдагчдын нэг юм. Тэрээр арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг зогсоохыг уриалсан " Надад мөрөөдөл бий" хэмээх түүхэн илтгэлээ энэ олон хүний өмнө тавьж иргэний эрхийн хөдөлгөөнөөр “Иргэний эрхийн тухай хууль” тогтооход чухал үр нөлөө үзүүлсэн.

Таван жилийн турш бүтээсэн 10 сая ам.долларын өртөгтэй энэхүү урлагийн бүтээлийг концептуал зураач Хэнк Уиллис Томас зохион бүтээсэн. Олон ачааны машин Вашингтон мужаас Бостон хүртэл хүрэл хөшөөг зөөсөөр бүтэн нэг сарын турш гагнаж, угсарчээ.

Зохион бүтээгчийн хүмүүст өгөхийг хүсэж буй хамгийн том илэрхийлэмж нь "Тэврэлтээс багаар ажиллах, баяр баясгаланг олж хардаг. Түүний энэ тэврэлт гэр бүлийнхээ төлөө төдийгүй улс орон, дэлхийн сайн сайхны төлөө хийсэн олон зүйлийн бэлгэ тэмдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МОДОН ОРЧУУЛГА
МОДОН ОРЧУУЛГА
2023-01-18 12:16

"эхнэр Кореттатайгаа хува##цсан тэврэлтийг илэрхийлсэн юм" ХУВААЛЦСАН ТЭВРЭЛТ ГЭЖ ОРЧУУЛАХГҮЙ. МОНГОЛООР ЯРЬЖ, БИЧИЖ СУРАА

Холбоотой мэдээ

Back to top button