Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Шахмал түлшний найрлага, үйлдвэрлэл өөрчлөгдсөнөөр УТАА НЭМЭГДСЭН ҮҮ

Яг одоо энэ сурвалжилгыг бичиж суухад /2022.01.17-ны 19.00 цаг/ агаарын чанарын индекс Амгаланд 137, Толгойтод 124, Нисэхэд 170, 100 айлд 120 байна. Эдгээр нь “Бага бохирдолтой” гэсэн ангиллынх. Атал утаа нүдэнд илтэд “манан” татан харагдаж, хоолой хорсох мэдрэмж төрж буй. Агаарын температур өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 5 хэмээр хүйтэрчээ.

2020, 2021 онд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлээд “Утаагүй болчихлоо” хэмээн алга ташиж байв. Артист Vandebo нар “Утаагүй болгож өгсөн танд баярлалаа” хэмээн тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг нүүр хуудастаа нийтэлж байсан удаатай. Угаартаж нас барсан дуудлагууд сэтгэл эмзэглүүлж байснаас бусдаар утаа багаслаа гэдэгт улаанбаатарчууд итгэсэн юм.

Харин энэ өвөл “Утаатай Улаанбаатар” гэдэг нэршил “Үхлийн хөндий” болж өөрчлөгдөн, эргэж ирлээ. Яг юу болчхов. Яагаад агаарын чанарын индекс “Бага бохирдолтой” гэж заасан мөртлөө утаа ийм их мэдэгдэх болов. Сайжруулсан шахмал түлшний найрлага, үйлдвэрлэлийн горим, стандартад ямар нэг өөрчлөлт орсон уу.

Ингээд “Тавантолгой түлш” ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг зорилоо. Ажил өрнөж, үйлдвэрийн орчимд нүүрсний тортог нуугьж байна.

Нэг: Үйлдвэрлэл хэрхэн явагдаж байна вэ

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн үе шатыг товчоор хэлбэл:

  1. Мидлингийг бутлах
  2. Түүнийг жаахан чийглээд барьцалдуулагчтай холих
  3. Тэгээд хэвлэх буюу хэлбэржүүлэх
  4. Хатаах
  5. Савлах гэсэн ерөнхий дамжлагатай.

Налайх дүүрэгт байрлалтай зүүн бүсийн үйлдвэрийн хувьд өнгөрсөн аравдугаар сард татсан мидлингийн хангалттай нөөцтэй, түүнийг урьдынхаараа буталж, барьцалдуулж, хэвлэж, хатааж, савлаж байна.

Харин хатаах хэсэгт өөрчлөлт оржээ.

Тодруулбал, зүүн бүсийн үйлдвэрийн хатаах технологи арай дутуу, агаарт гаргаж хатаах давхар шаардлага үүсдэг байсан. Харин 2022 оноос халуун агаараар үлээдэг, төвийн болон баруун бүсийн үйлдвэрт ашигладаг технологийг ашиглаж эхэлжээ. Ингэснээр шахмал түлш илүү сайн хатаж, чийглэг багатай болсныг эс тооцвол ерөнхий үйлдвэрлэлийн процесст сүртэй өөрчлөлт ороогүй байна.

Хоёр: 2019 оны стандартыг 2022 онд шинэчилжээ

Харин барьж авах өөрчлөлт бол, 2019 оны MNS5679:2019 гэсэн стандартаа “Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн жил шинэчилжээ.

Ингэснээр, MNS5679:2022 стандартаар:

  • Чийглэгийн хэмжээг 10 хувиас ихгүй гэж заасан байсныг 6 хувь руу
  • Үнслэгийн хэмжээг 29 хувиас ихгүй гэж заасан байсныг 27 хувь руу
  • Дэгдэмхий бодисын хэмжээг 22 хувь гэж заасан байсныг 19 хувь руу
  • 22 мм-ийн хэмжээтэй бутарсан түлшийг түлш гэж үзэж байсныг 13 мм лүү тус тус буулгасан байна.

Зүүн бүсийн үйлдвэрийн Ерөнхий техникч Д.Өлзийбатаас тодруулахад,

  • Чийглэг буурах нь уугьж шатахыг багасгана. Сайн шатдаг болгох давуу талтай. Үүний тулд хатаах дамжлагад тохируулгын өөрчлөлт оруулсан
  • Үнслэг бага байх нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, амар хялбар байдалд эерэгээр нөлөөлдөг
  • Дэгдэмхий бодисын хэмжээ багасна гэдэг агаарын бохирдолд мөн эерэгээр нөлөөлн
  • Бутарсан түлш их байх тусмаа илүү сайн шатдаг гэх мэт тайлбар өгч байгаа юм.

Үйлдвэрлэлийн горим, стандарт, үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүй ч стандартаа шинэчилсэн байна. Дээрхийн хүрээнд, утаа нэмэгдсэн шалтгааныг шинэ стандарттай холбож харах бололцоо бага байна.

Гурав: Мидлингийг нэг жилээр татаж, барьцалдуулагчийг дотоодын ААН-аас авчээ

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлээс эрэх өөр нэг сэжим нь, түүхий эд материал байна.

Тодруулбал, мидлинг буюу шахмал түлшний гол түүхий эдийг 2022 оны аравдугаар сард татан, нөөцөлжээ. Энэ нь нэг жилийнх аж. Мидлингийг “Энержи Ресурс” ХХК бэлтгэдэг. 2022 онд төмөр замаар тээвэрлэсэн онцлогтой. Уурхайгаас “Энержи ресурс”-ийн талбай хүртэл жолооч нарыг нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэр хийлгэдэг. Нэг жилийн хэрэгцээгээр татсан энэ мидлингийн ил задгай хадгалагдаж буй нөхцөл зэрэг нь түлшний чанарт нөлөөлсөн байж болзошгүй.

Хоёрт, барьцалдуулагчийг өнгөрсөн жилүүдэд импортоор авахаас гадна 4-5 дотоодын ААН-ээс татдаг байжээ. Харин 2022 онд импортоор нэг, дотоодоос нэг л эх үүсвэрээс татдаг болсон байна.

Импортын барьцалдуулагч нь: 80 хувь цардуул, 20 хувь байгалийн шавар

Дотоодын буюу “Баргил тех” ХХК-ийн барьцалдуулагч нь: 90 хувь бөсгөсөн шохой, 10 хувь эслэгээс бүрдсэн найрлагатай аж.

Барьцалдуулагчийн энэ найрлага шатаад агаарт хүхэрлэг хий, угаарын хий, нүүрсхүчлийн  хий болон тоосонцрууд дэгдээх боломжгүй. Харин “Баргил тех”-ийн барьцалдуулагч нь хүхэрлэг хийг шохойтой урвалд оруулж, унагадаг. Ийм учраас агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг 2-3 дахин бууруулсан давуу талтай байна.  

Дөрөв: “Түлшний үйлдвэрлэл өөрчлөгдөөгүй, агаарын чанар сайжирсан”

Тэгвэл, 2020 онтой харьцуулахад утаа ихэссэн шалтгааныг үйлдвэр талаас хэрхэн харж буйг нь Зүүн бүсийн үйлдвэрийн Ерөнхий техникч  Д.Өлзийбаттай ярилцах үеэрээ тодруулсан юм.

Тэрбээр,

  • Мидлингийн тухайд: Мэргэжлийн итгэмжлэгдсэн лабораторуудын шинжилгээний хариунд үндэслэдэг. Стандарт утгадаа хэлбэлзэж байснаас өөрчлөлттэй хариу гарсан түүхгүй гэлээ.
  • Барьцалдуулагчийн тухайд  мөн шинжилгээний хариуг баримталж, үйлдвэрлэлдээ ашигладаг. Өмнөх олон эх үүсвэр шаардлага хангадаггүй байсан. Тиймээс энэ жилээс дотоодын болон гадаадын хоёр эх үүсвэр болгон танажээ. Гэхдээ шаардлага хангасан нийлүүлэгч байвал худалдан авалтын гэрээ байгуулахад нээлттэй гэлээ.
  • Үйлдвэр анх үүдээ нээснээс хойших таван жилийн хугацаанд техникийн горим огт өөрчлөгдөөгүй, стандарт улам сайжирсан хэмээж байна. Түүнчлэн агаар дахь тоосонцрын хэмжээ 50-60 хувь буурсан гэдэг тооцоо байгааг дурдсан.

Өөрөөр хэлбэл, яагаад 2020 оны үетэй харьцуулахад их байгаад тэр хариулт өгч чадсангүй. Түүнчлэн үйлдвэрийн процесс өөрчлөгдсөн, агаарын чанарын индекс огцом муудсан зүйл огт байхгүй. Тийм учраас үйлдвэрийн үйл ажиллагааны тухайд ямар нэг асуудал үгүй гэсэн байр суурь илэрхийлэв.

Тав: Шалтгааныг хаанаас, хэнээс эрэх вэ

Агаарын чанарын индексийн статистикийг харвал сурвалжилгын эхэнд дурдсанчлан “Бага бохирдолтой” гэдэг ангиллыг зааж буй. Мөн энэ нь сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн 2020 оны үеэс өсөөгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл утаа ихсээгүй гэж тоо хэлж байгаа.

Улмаар агаарын найрлага дахь хоруу бодисуудын хэмжээ нэмэгдээгүй ч илүү хар, тортогтой харагдаж байгаа юу, энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой юу гэсэн асуулт үүсдэг. Энэ мөрөөр үйлдвэр дээр очиж сурвалжлахад сэжмүүд ийм байна.

Харин одоо:

  • Агаарын чанарын индексийг хэмжиж байгаа Улаанбаатар хот дахь хэмжигчүүд буруу ажилладаг
  • Эсвэл хүрэн нүүрсний хэрэглээг хянах хяналт суларсан
  • Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын оршин суугчдын тоо болон нам даралтын зуух, автомашин, үйлдвэрүүдийн тоо нэмэгдсэн
  • Эс бөгөөс утаа 2020 оны “Утаа багасчихлаа” гэж байсан үетэй адил байгаа ч иргэд их хэмээн харж, шүүмжилж байгаа юу гэсэн өнцгүүд л үлдэж байгаа юм.

Бид энэ үндэслэлүүдийн араас сурвалжлах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-18 09:05

Бага бохирдсон өаыхдаа яах вэ солирсон байх энэ үзэгдэх орчин хязгаарлагдсан бхад яахаараа бага бохирдсон бдаг бна

Зочин
Зочин
2023-01-18 09:06

энэ компани шахм## түлш нь санаатай санамсаргүй ##даанууд хийж магадтай байна

Зочин
Зочин
2023-01-18 09:07

Shaxm#l ereenees awaad bga boloxooriluu ix xortoi utaa garrch bn

Зочин
Зочин
2023-01-18 09:52

Утаагүй түлш гэж юу байхав дээ, чүдэнз зурхад цаас шатаахад утаа гарч хиншүү үнэртдэг шүү дээ. МАН-ийхан УБ хотыг 30 жил эзэгнэхдээ үхлийн хөндий утаанбаатар л болголоо. Харин өөрсдөө хулгайлж луйвардсан мөнгөөрөө УБ хотын ##ь байг##ийн үзэсгэлэнтэй цэвэр агаартай уулын ам болгоныг үнэтэй хаусаар дүүргэж, байг##ийн сайхан цэвэр агаарт жарг##тай сайхан тарв##заж байгаа шүү дээ. МАН-ийн л##рууд бүгдээрээ үр үндсээрээ үхэж д##д ороосой. Пизду гэж !

Зочин
Зочин
2023-01-18 10:03

Шахм## түлшнээс болж утаа нэмэгдээгүй л гэнэ л дээ

Бааий
Бааий
2023-01-18 10:13

Стандарт шинэчилсэнд но байгаа юм .Агаарын чанарыг хэмждэг автомат төхөөрөмжийн параграммын тохируулгыг хүн хийдэг.Тэр тохируулгыг хяндаг хараат бус итгэмжлэгдсэн байгуулга манайд байхгүй.Эрх мэдэлтнүүд ийм байгуулга бий болгохыг хүсдэггүй,харинч автомат төхөөрөмж бага бохирдолтой гэж зааж байхад өтгөн хар утаа нүд аргуулж нулимс гоожуулж,хоолой хорсгож байгаа гэж юу байх вэ гэжл мэлзэнэ.Агаарын чанар хэмждэг төхөөрөмжинл НО байгаа.

Стар
Стар
2023-01-18 10:15

Шахм## түлш байгаа нь л нэг тийм бужигнасан эд л дээ

ЗочинХэн
ЗочинХэн
2023-01-18 10:21

Түлш үнэхээр та##агдахгүй байна аа

Зочин
Зочин
2023-01-18 10:29

Өвөр Монголын Хөх хотод жижиг хоолны газрууд нь гаднаа том зууханд г## түлээд мах болон бусад зүйлээ чанаж байдаг л байсан. Дандаа шахм## түлш хэрэглэж байдаг байсан. Ямар ч утаа байдаггүй нь тэр үед сонирхолтой санагддаг байж билээ. Манайхан тэр технологийг нь сайн судлах хэрэгтэй байж дээ. Одоо өөр сайн чанартай түлш хэрэглэдэг болсон байлгүй. Суд##гаагаа сайн хий!!!

Зочин
Зочин
2023-01-18 10:34

Шахм## түлшийг бид нар тэгээд буруу хэрэглээд байсан гэсэн үг үү одоо иргэдээ буруутгаж эхлэх нь дээ

Зочин
Зочин
2023-01-18 10:44

Шахм## түлшний найр##га анх гарч ирж байснаасаа өөрчлөгдсөн шдээ үнэн шүү

зочин
зочин
2023-01-18 11:04

Маш амархан асууд## шүү дээ. Өмнөх онуудад түлсэн нүүрсний хэмжээг харьцуулаад хар. Дээр нь айлууд өнгөрсөн жил хямд байхад нь аваад нуучихсан нүүрсээ энэ жил түлж байгаа. Тэр нь хадг##ах шаардлага хангаагүй тохиолдолд илчлэг муутай, утаа ихтэй болно

Зочин
Зочин
2023-01-18 13:38

Бутарсан нүүрсний хэмжээгээ дэндүү багасгасан болохоор дагтиршаад дутуу шатаж уугах нь их байдаг шүү дээ

Амьдралын тэмцэл
Амьдралын тэмцэл
2023-01-19 06:06

Утаанд үнэр маү их байна

Power
Power
2023-01-19 23:30

Гeрман канадад шахм## түлш хэрэглэхийг харж л байсан. ГАЛ ТҮЛДЭГ АЙЛ НЬ ЦӨӨН БОЛОХООРУТАА БАГА.Харин манай шахм## түлш дэндүү их үнстэй. Үнс нь хүнд. Урьд н##айхын нүүрс түлэхэд ийм их үнс гараагүй. Үнс нь хөнгөн. Энд шавар цeмeнт шиг юм их гардаг. Цогшилт муу. Шатаж дуусуутаа л унтарч үнс болдог. Урьд н##айхын нүүрс өглөө үзэхэд цогтой байдаг бол шахм## түлш цоггүй. УТАА НЬ ҮНЭР ӨНГӨГҮЙ Ч ХОРУУ ЧАНАР НЬ ТҮҮХИЙ НҮҮРСЭЭС ИХ. Урьд угаар нь үнэртэнгүүт ха##гаа онгойлгдог байсан бол одоо үнэр өнгөгүй учир угаарт##т их байгаа зэрэг ялгааг нар йн судлах хэрэгтэй. Гадаад орнуудынхыг авчирч турш. Нүүрсэндээ ч байж болно. Өөр газрын нүүрсээр хийж үзэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button