Дэлхийн хамгийн өндөр настан, гэлэнмаа Андре таалал төгсжээ

Францын гэлэнмаа, дэлхийн дээд амжилт бүртгэдэг Гиннессийн номд “Хамгийн өндөр настай хүн” хэмээн бичигдсэн Андре эгч 118 насандаа таалал төгсжээ. Тэрээр ахмад настны асрамжийн газарт амьдралынхаа сүүлийн мөчийг ахмад настны асрамжийн газар өнгөрүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Андре эгч хэмээх Люсиль Рэндон нь 1904 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн, Геронтологийн судалгааны хүрээлэнгээс (GRG) түүнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн тодорхойлсон байв. Тэрээр өнгөрсөн жил цар тахал туссан ч давж гараад байжээ.
Тухайн үедээ Андре эгч Францын телевизэд “Би цар тахал тусчих вий гэж айхгүй байна. Яагаад гэвэл би үхлээс айдаггүй. Та нартай хамт байгаадаа би баяртай байна л даа. Гэхдээ өөр нэг газарт байгаа ах, эмээ, өвөө рүүгээ явахыг хүсэж байна” хэмээн ярьж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн стрессгүй зовлон шан####ыг тайван замаар бодож бяс##гаж байсныхаа хариуд ийм урт нас##даг юм шиг ээ