Мэс засалд орохгүй бол гурван сар наслах байсан охиныг аварчээ

Б.Гэгээнээгийн гэр бүл охиноо хоёр сар хүрээгүй байхад эмнэлэгт хандсан байна. Тэрбээр уушгины венийн бүтэн буруу оролт буюу уушгины дөрвөн судас нь зүрх рүүгээ орох байсан боловч ороогүй зүрхнийхээ гадна талд холбогдсон хүнд хэлбэрийн гажигтай байжээ. Яаралтай арга хэмжээ авахгүй бол түүний амь нас эрсдэх аюултай байсан тухай УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын тасгийн хүүхдийн зүрхний мэс заслын эмч Д.Батбаатар хэлж байна. Иймд нэгдүгээр сарын 4-нд төлөвлөгөөт журмаар охины мэс засал хийгдсэн бөгөөд өчигдрөөс энгийн тасагт шилжиж 2-3 хоногийн дараа гэртээ харихаар болжээ.
Зүрхний мэс заслын онцлог нь нэг л газар буруу зүсэх, зүү хатгахад маш хүнд эрсдэл бий болох учраас анхаарал болгоомжтой ажиллахыг шаарддаг аж. Тэр дундаа хүүхдийн зүрх том хүнийхийг бодвол нимгэн, эмзэг учир эрсдэл дагуулах магадлал өндөр байдаг байна.
Д.Батбаатар эмчийн хувьд долоон хоногт 4-5 хүүхдийн амийг авардаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3-р эмнэлгийн зүрхний мэс заслынхан ёстой мундаг шдээ
Мундаг эмч нартаа баярл##аа
Ивий2 тэр нэг жаахан амьтан амьдрах тавилантай л байж дээ
Мундаг эмч тандаа баярл##аа. Өргөсөн тангарагтаа үнэн байхын үлгэр жишээ энэ юм даа.
Myndag, saihan hamt olond bayar hurgej az jargal eruul enh sain saihan buhniig husen erooe