А.Арестович Украины Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгчээ

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Алексей Арестович ажлаа өгчээ. Тэрбээр «Политика страны» телеграм хуудаст энэ талаараа бичсэн бөгөөд шалтгаанаа “Зарчмын алдаа гаргасны учир” гэж тайлбарласан байв.
Түүний гаргасан зарчмын алдаа гэдэг нь өнгөрсөн бямбаас ням гарагт ОХУ Украины хотуудыг пуужингаар харвасан тухай мэдээллийг дамжулахдаа хийсэн тайлбартай нь холбоотой. Тодруулбал, ОХУ-ын харвасан пуужин Украины Днепр хотын орон сууцны барилгыг онож, энгийн номхон иргэд амь үрэгдсэн хэргийг тэрбээр “ОХУ-ын харвасан пуужинг Украины пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем угтаж устгахыг оролдсоны улмаас чиглэл нь өөрчлөгдөж, орон сууцны байшин дээр унасан” гэж тайлбарласан нь буруудсан юм байна.
Цэргийнхэн “Бид пуужинг угтаж утгахыг оролдоогүй, пуужин шууд орон сууцны хорооллыг онилсон байсан” гэж мэтгэсэн аж. Гэсэн ч А.Арестович өөрийн мэдэгдлээ үнэн хэмээн зүтгэсэн бөгөөд Украины зарим улстөрчид “Эх орноосоо урвасан” гэж буруутгасны параа огцрох өргөдлөө өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.