ДЭЛХИЙНийгмийн

Грета Тунбергийг нүүрсний уурхайн эсэргүүцлийн үеэр Германы цагдаа нар баривчилжээ

Германы баруун хэсгийн Люцерат тосгон дахь эрчим хүчний RWE компани хүрэн нүүрсний уурхайг өргөжүүлэхээр зорьсон. Тус тосгоны 900 орчим оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж, тосгоныг нураахаар төлөвлөжээ.

Германы үе үеийн засгийн газрууд 2030 он гэхэд нүүрснээс гарах төлөвлөгөөгөө баримтална гэж амлаж байсан ч RWE ойрын ирээдүйд ил уурхайн чиглэлээр урагшлах зөвшөөрөл авсан хэвээр байна.

Харин тосгоныг нураан нүүрсний уурхайг өргөжүүлэх уг үйл ажиллагааг уур амьсгалын төлөө идэвхитэн тэмцэгчид эсэргүүцэн цаг мягмар гарагт Люцерат хотод томоохон жагсаал хийлээ. Германы цагдаагийнхан тэмцэгчдийг цагдаагийн хаалтуудыг шатаасан зэрэг "хүчирхийлэл" үйлдсэн гэж буруутгаж, нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үеэр дор хаяж 70 офицер шархадсан гэж мэдэгджээ.

Талбайд цугларсан хүмүүсийн дунд дэлхийн уур амьсгалын төлөө хүчтэй тэмцэгч Грета Тунберг байсан бөгөөд түүнийг цагдаа нар баривчилжээ. Холбооны Дотоод хэргийн сайд Нэнси Фаезар жагсагчдыг "өөрсдийгөө төдийгүй цагдаа нарт аюул учруулсан" гэж "хариуцлагагүй" гэж нэрлэжээ.

Эсэргүүцэж буй гол агуулга: Чулуужсан түлшийг шатаах нь уур амьсгалын өөрчлөлтөд асар хор хөнөөлтэй бөгөөд энэ нь температур нэмэгдэж, биологийн төрөл зүйл алдагдах зэргээс шалтгаалан хүн төрөлхтөнд гамшигт үр дагаварт хүргэх болно.

Үүний хариуд эцсийн нураах ажил ойрын өдрүүдэд хийгдэнэ гэж эрчим хүчний RWE компани албан ёсоор мэдэгдэв.

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-01-18 13:04

ойлгож бичээчээ, хачин юм хийх юм

Зочин
Зочин
2023-01-18 16:42

Б##ай хүүхэн гэх үү охин гэх үү. Одоо ухаан суумаар юм. Хүн төрөлхтөн г## түлж эхлэсэн мөчөөс л амьсг##аасаа илүү СО2 ялгаруулж эхлэсэн. Дулаацах хямд арга одоогоор ##га байна. ОХУ-аас нүүрс, хий авахаар болоод байдаг юм өөрийн уурхайгаас ухахаар болдоггүй юм байхдаа. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button