С.Карри Цагаан ордонд зочлохдоо Жо Байденд гоё үг хэлэв

Хойд Америкийн ҮСБХ-ны аварга цолыг хадгалагч “Голден стэйт Уорриорз” багийнхан өчигдөр Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ. Уулзалтын өмнө багийн ахлагч Стефан Карри Хэвлэлийн хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр “ОХУ-д хар тамхи хадгалсан, хил нэвтрүүлэхийг завдсан хэргээр баригдан хоригдож байсан Бритний Грайнерыг эх оронд нь эргүүлж авчирсанд Ерөнхийлөгч Жо Байденд баярлаж байна.
Сагсанбөмбөгийн гэр бүлийн хувьд энэ үйл явдал их чухал юм. Бритни энд, гэр бүлтэйгээ хамт байна гэдэг бидэнд их чухал. Энэ ажлыг бүтээхийн төлөө “хөшигний ард” хийсэн бүхнийх нь төлөө түүнд баярлалаа гэж хэлье” гэжээ.
Сагсанбөмбөгч Бритни Грейнер ОХУ-ын лигт тоглоод буцах үедээ онгоцны буудлаас баригдаж, 294 хоног шоронд хоригдсоны эцэст солилцоогоор эх орондоо ирсэн юм. ОХУ түүнийг “Үхлийн худалдаачин” хочтой зэвсгийн наймаачин Виктор Бутаар сольж авсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.