Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардлаа

Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэхийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шаардлаа. Инфляцын түвшинтэй уялдуулан иргэд хөдөлмөрчдийн хөлсийг ялгаварлалгүй 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ илэрхийлсэн юм.
Тодруулбал, төрийн нийтлэг үйлчилгээний нэгдүгээр ангиллын ажилчдын цалин дээд тал нь 79,000 төгрөг, доод тал нь 41,00 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэвч энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ердөө 15,000 төгрөгөөр илүү байгаа юм. Мөн төрийн захиргааны албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй харьцуулахад 10 дахин бага байна. Ийм учраас инфляцийн түвшинтэй уялдуулан иргэд хөдөлмөрчдийн цалинг ялгаварлахгүйгээр 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж буй юм. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажил хаялт зарлана гэдгээ тус холбооноос мэдэгдлээ. Тэд хоёрдугаар сард багтаан боловсрол шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмүүлэх хүсэлтэй байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.