Пьер Антонио Панцери ЕХ-г хэрсэн авлигын сүлжээг илчлэхээр болжээ

“Катаргейтийн хэрэг” хэмээн нэршээд буй, Катарын эрх баригчдаас Европын холбооны өндөр албан тушаалтнуудад авлига өгдөг байсан гэх хэрэгт холбогдсон Италийн улстөрч Пиер Антонио Панцери хуулийн байгууллагад өөрийн мэдэж байгаа бүхнээ хэлэхээр болжээ.
Үйлчлүүлэгч нь прокурортой тохиролцсоны үндсэн дээр “бүгдийг хэлэхийг” зөвшөөрсөн” гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Тэрбээр энэхүү хэрэгт буруутгагдаж, Бельгид баргдсан хоригдсон дөрвөн улстөрчийн нэг нь юм.
Хуулийн байгууллага түүнийг энэхүү хэргийн том зангидагч, Катар болон Европын холбоог хэрсэн авлигын сүлжээний гол толгойлогч гэж үзэж, гол сэжигтнээ болгож байгаа учраас тэрбээр өөр рүү нь чиглэсэн галыг зайлуулах үүднээс ийнхүү мэдээлэл өгөхөөр болсон гэж зарим хэвлэлд бичиж байна.
Катар улс нөлөөгөө бэхжүүлэх, лобби ажиллагаа явуулахын тулд Европын парламентын гишүүдийг авлигаддаг байсан хэрэг илэрч, өндөр албан тушаалтнуудыг баривчилсан талаар бид тухайн цаг үед нь мэдээлсэн билээ /Энд дарж үзнэ үү/.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.