Дөргөн сумын ЗДТГ: Хоёр ирвэс уулнаас бууж ирсэн ч эрсдэл гараагүй

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн нутаг дэвсгэр бор шанаан дотор талд хоёр ирвэс уулнаас бууж иржээ.
Энэ тухай Ховд аймгийн Дөргөн сумын засаг дарга Л.Цэдэн-Ишэээс тодруулахад: "Ирвэс орж ирсэн нь үнэн. Анх ирвэсийг Аргалант багийн малчин Түвдэн-Очир малаа хариулж явах үедээ олж харсан байсан. Бид мэдээллийг тодруулж нягтлаад нутгийн бүх малчдад утсаар мэдээлэл хүргэж анхааруулсан. Одоогийн байдлаар ямар нэгэн эрсдэл гараагүй. Мөн бид мэдээллийг аймгийн Байгаль орчны газар болон тусгай хамгаалалттай газарын захиргаанд хэлж бүртгүүлсэн.
Ирвэсүүд одоогоор машин очих боломжгүй харз ус, зэгэстэй газар буюу сумын төвөөс урагш 25-30 км зайд байгаа. Тухайн ирвэсийг Чандмань сумаас 80 км зайд орших Жаргалант хайрханаас бууж ирсэн гэж таамаглаад байна" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.