Хилчид 9700 толгой малыг эздэд нь хүлээлгэж өглөө

Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилчид Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран, Дарьганга сумдын Засаг даргын тамгын газар, тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтран өвөлжилт хүндэрсэн, цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн үед цасан шуурганд уруудсан малын эрэлд явж буй Дорноговь, Хэнтий , Сүхбаатар аймгийн малчдад туслах, хууль сурталчлах “Зурвас-23” хилийн хамтарсан ажиллагааг явууллаа.
Тус ажиллагаагаар ард иргэдэд цаг уурын хүндрэлтэй нөхцөлд эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргэх, хариулгагүй мал улсын хилд тулах, давахаас урьдчилан сэргийлэх, хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулах зэрэг зөвлөмж танилцуулгыг хийлээ.
Хилийн хамтарсан ажиллагааны үед улсын хилийн зурвас 12 хэсэг газарт 9700 тооны бод мал цаг агаарын хүндрэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас улсын хилд ойртон бэлчээрлэж байсныг илрүүлэн нутгийн гүн рүү татаж, эзэн холбогдогчдыг тогтоон бүртгэлжүүлэх, малыг хүлээлгэн өгөх, ард иргэдэд учирч болох онц их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэн ажиллалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.