Нийгмийн

Саарыг нь дуурайхгүй бол манай сагсанбөмбөг хөгжинө

Ойрын өдрүүдэд сагсчид, бөхчүүд тэмцээний үеэр “нударган зодоон” хийх, нэг нэгэн рүүгээ ёс бус үйлдлийг ихээр гаргах боллоо. Уг нь нэг үеэ бодвол сагсанбөмбөгийн үзэгчид ордноо “пиг” дүүргэх нь хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болно.

Гэтэл саяхан сагсанбөмбөгийн дээд лигийн “Эрдэнэтийн уурхайчид”, “М гарьд” багийн тоглолтын үеэр “Эрдэнэтийн уурхайчид” -ын тоглогч Г.Ган-Эрдэнэ “М гарьд”-ын Б.Мөнхболдыг түлхсэн. Үүний дараа хоёр багийн тоглогчдын дунд үл ойлголцол үүссэн юм. Мөн нэгэн үзэгч тоглогчид руу ундааны сав шидэн, бүдүүлэг үйлдэл гаргасан билээ. Үүний дараа “UG Arena” тухайн үзэгчийн тоглолт үзэх эрхийг хасав. Мөн "Эрдэнэтийн уурхайчин” багийн тоглогч Т.Санчир, “М гарьд”-ын Б.Мөнхболд нарыг нэг тоглолтоор шийтгэн, Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ, Г.Билгүүн нарт сануулга өгсөн үйл явдал болж өнгөрсөн билээ.

Ингэхдээ Г.Санчирыг үзэгчдээс шидсэн ундааны савыг буцаан шидэх үйлдэл гаргасан, өөрийгөө болон бусад тоглогчийг эрсдэлд оруулсан, Б.Мөнхболдыг эсрэг багийн бүсэд очин тамирчин, туслах дасгалжуулагчидтай маргалдан, өдөөн хатгасан шинжтэй үйлдэл гаргасан гэж үзсэн байгаа юм. Үүнээс гадна “М гарьд” багийг дахин ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэн 850.000 төгрөгөөр торгосон байна.

Энэ шийдвэрийг сагсан бөмбөг сонирхогчид “Зөв зүйтэй үйлдэл цаашдаа ч гэсэн ийм хариуцлагын арга хэмжээ авч байх хэрэгтэй” хэмээж буй билээ. NBA-д ч гэсэн ийм маргаан өч төчнөөн болдог. Тэдэнд оногдуулдаг шийтгэл ч мөн адил ийм л байдаг. Гэлээ гээд манай тамирчид үзэгчид ийм ёс бус үйлдлээс эрс зайлсхийж татагалзах нь зүйн хэрэг. Заавал тэдний муу занг, омголон ааш авирыг дуурайх нь тийм ч оновчтой зүйл биш.

Харин тэдний тактик, бизнесийн зарчим руу оруулж чадсан алхам зэрэг эерэг зүйлсийг нутагшуулж чадвал манай улсын сагсанбөмбөгийн хөгжил удахгүй Азидаа цойлоод эхлэх биз ээ.

Мөн сонирхуулахад"М гарьд"-ын Б.Мөнхболд "Цохиулсан нь тоглолт өнжиж, цохьсон нь сануулга авдаг болчихсон юм уу" хэмээсэн байгаа юм. Энэ асуудал нь цаашлаад буруугаа ухамсарлахгүй байна гэж харж болохоор байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-18 18:20

Sanchir gj neg exeggui daruulahgui ussun darvaan xarax carainii ul buteh etgeed

Холбоотой мэдээ

Back to top button