Филиппиний Дээд шүүх Мария Рессад тохсон хэргийг цагаатгалаа

Филиппиний Дээд шүүх сэтгүүлч Мари Ресаа болон түүний “Рапплер” мэдээллийн агентлагт тохсон татвараас зайлсхийсэн хэргийг хүчингүй болгожээ. Олон улсын хэвлэлүүд энэ үйл явдлыг хэвлэлүүд “Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн нэг том ялалт боллоо” хэвлэлийн том ялалт боллоо” хэмээн бичиж байна.
Мария Ресса өөрөө “Өнөөдөр баримт, үнэн, шударга ёс яллаа” гэж мэдэгджээ. Дээд шүүх түүнийг буруутай гэж үзсэн бол 34 жил хүртэл хорих ял шийтгүүлэх магадлалтай байв. Эрх баригчид түүнд эл хэргийг 2018 оноос тохож буруутгаж байсан юм. Өөрт нь тохсон хэргийг хууль бус хэмээн заргалдсан түүний тэмцэл олон улсын анхааралд орж, 2021 онд “Хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцсэний” учир Нобелийн Энхтайвны шагналыг ОХУ-ын Дмитрий Муратовын хамт хүртэж байв.
“Хөшигний цаана“ бол дээрх үйл явдлыг “Мария Ресса Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн дэглэмийн сул талуудыг хайр найрггүй шүүмжилдэг байсан гэж үздэг бөгөөд өдгөө Р.Дутертегийн үе дууссан тул цагаатгаж байна. Шинэ Ерөнхийлөгч Мария Рессаг сулласнаараа нэр хүндээ өсгөсөн” гэж тайлбарлаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.