Л.Гүндалай хаачив

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хуралдаан нэгдүгээр сарын 13-нд болж, намын даргаа сонгох журмаа хэлэлцэн баталсан байдаг. Тухайн өдрийн хуралдаанд хоёр талд бүртгэлтэй ҮБХ-ны 491 гишүүний 316 нь оролцсон юм.
Тэд,
- 01.18-ны 10.00-20.00 цагт намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж,
- 01.19-ний 10.00 цагт намын ҮБХ-оогоо хуралдуулан даргаа сонгоод,
- 01.19-ний 13.00 цагт намын Их хурлаа хуралдуулж, даргаа соёрхон батлахаар тогтсон байдаг.
13-ны хуралдаанд оролцохоор ирсэн ҮБХ-ны гишүүдээс Л.Гүндалай, Л.Гантөмөр, З.Нарантуяа нар намын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн бол С.Баярцогт, С.Одонтуяа, Ц.Баатархүү нар намын даргыг сонгох журам хэрхэн батлагдахаас шалтгаалж, нэр дэвших эсэхээ шийднэ хэмээн бөөрөнхийлж хариулсан билээ.
Тэгвэл товлолт цаг хугацаа өчигдөр болж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэв. Ингэхэд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлэгчдээс Л.Гантөмөр, З.Нарантуяа + С.Баярцогт, С.Одонтуяа гээд дөрвөн хүн бүртгүүлжээ. Харин намын даргад нэр дэвшинэ, ялалт байгуулна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна хэмээн сэтгүүлчдийн өмнө ярьж зогссон Л.Гүндалай бүртгүүлээгүй байна. ҮБХ-ны хуралдааны танхимын урд гарч үг хэлсэн гишүүдээс нэр дэвшихээ илэрхийлсэн цор ганц хүн нь тэр байсан юм. Тэр хулчийв уу яав. Ямартай ч тэр нэр дэвшсэнгүй.
13-ны өдрийн ҮБХ-ны хуралдаан дээр тэр "Улс төр бол марафон гүйлт шиг. Туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийн хийдэг ажил болчихсон" хэмээж, намын даргад ийм л хүмүүс нэр дэвших хэрэгтэйг онцолж байсан сан. Үүнийг нь бодоод үзэхээр тэр өөрийгөө намын даргаар ажиллах хэмжээний туршлаггүй, мэдлэггүй хүн гэж голсон байж мэдэх. Бас өөрийгөө залуу хүн гэж. Ямартай ч тэрбээр АН-ын дарга болох амбицаа хэсэгтээ л дарахаар болсон бололтой дог.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гунд##ай монго аваад ######аа биз
ХҮҮШЭЭ ГҮНДАЛАЙ МАНАЙ БААРАНД ТАСРААД УНАЧИХЛАА БООВОО ГАРГАЦАН ХЭВТЖИЙНАА ИРЖ АВААЧЭЭ
Энэ элийрэн попрогч хэнд ч хэрэггүй
Nohorig toosongui.....ooroo oortoo l darga ym daaa...