Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэвУлс төрийн ярилцлага

С.Эрдэнэ: Монгол хуультай л улс бол УДШ эвлэрлийн хурлыг зохион байгуулагчидтай харьцах ёсгүй

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН-ын үл ойлголцлыг дэвэргэгчдийн нэг байсан гэдгээ Ц.Элбэгдорж өөрөө хүлээлээ-

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр Х.Баттулга та хоёрт хандаж одоо болж байгаа “АН-ын ҮБХ-ны Эвлэрлийн хурал, Ардчилсан намын эвлэлдэн нэгдэх үйл явцад битгий саад хий” гэж мэдэгдэл хийсэн. Та олж үзсэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж өчигдөр нэг мэдэгдэл хийсэн байна лээ. Мэдэгдлээс нь харахад, энэ хүн бол улс төрд оролцоотой байсан, намын дотоод үл ойлголцлыг дэвэргэгч, нэг гол оролцогч этгээд байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрчихлөө. “Х.Баттулга аа, С.Эрдэнэ ээ боль, би ч больё” гэдэг чинь “Би оролцож байсан юм аа, би бас больё” л гэсэн үг.

-Та энэ мэдэгдэлд ямар хариу өгөх вэ?           

-Тэгэхээр, нэгдүгээрт энэ хүнд Ардчилсан намын дотоод үйл ажиллагаанд оролцож, янз бүрийн байр суурь илэрхийлэх, дүгнэлт хэлэх эрх байхгүй. Хоёрдугаарт, Ардчилсан намын нэр хүндээр төрийн хүрч болох бүх өндөрлөгт хүрч ажилласан хүн. Сайн муу ажилласныг ард түмэн дүгнэх байх. Одоо энд тэнд популист мэдэгдэл хийж явдгаа болих хэрэгтэй. Өнөөдөр Х.Баттулга, С.Эрдэнэ байтугай хэн нэгэн хүн улс төрийн үйл ажиллагаанд оролцох, оролцохгүй байх нь  Ц.Элбэгдоржийн заадаг асуудал биш шүү дээ.

Сайн хүн байна уу, муу хүн байна уу хамаагүй, хэн нэгний эрхийг “Чи боль, би ч больё” гэж хязгаарлах эрх хэнд ч байхгүй. Монгол Улсын иргэн бүр хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлэх, улс төр, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй. Би гарч ирээд Ц.Элбэгдорж оо, чи боль гэхгүй байгаа биз дээ. Гэтэл тэр хүн миний эрхийг хязгаарлаж байгаад гайхаж байна.

-Монгол хуультай л улс юм бол Улсын дээд шүүх "Эвлэрлийн хурал" гэгчийг зохион байгуулагчидтай харьцах ёсгүй-

-Ардчилсан намын ҮБХ өнөөдөр /өчигдөр/ хуралдаж байна. Дахиад нэг Ардчилсан нам гараад ирэв үү. Ардчилсан намын хууль ёсны хүчин төгөлдөр тамга нь танд байгаа юу?

-Өнөөдөр АН-ын хууль ёсны дарга нь би хэвээрээ байгаа. Хүчин төгөлдөр тамга нь надад байна. Дээд шүүхийн тогтоол шийдвэртэй улсын бүртгэлийн бүртгэлийн гэрчилгээн дээр миний нэр бичээтэй байгаа. Хэдийгээр гүтгэж, харлуулж, дайрч давшилж байгаа ч гэлээ би өөрт ногдсон энэ хариуцлага, эрхийг ухамсартайгаар хэрэгжүүлээд л явж байгаа. Төлөөлийн зарчим, эрх зүйн чадамж гэж нэг юм байна шүү дээ.

-Гэсэн ч хоёр хуваагдсан байсан ардчилсан нам гурав болж байгаа дүр зураг харагдаад л байна шүү дээ?

Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй, эрхзүйн  чадамж байхгүй нөхдүүд намын дотоод үйл хэрэг рүү дураараа өнгийх, оролцох явдал сүүлийн үед хэрээс хэтэрч байна. Яг АН-ын гишүүн мөн юм уу, биш юм уу, хэн тэрийг тодорхойлсон юм бэ.

-Тэгвэл хэн тодорхойлдог юм бэ?

Ардчилсан намын төлөөлийн төв байгууллага буюу эрх бүхий байгууллага нь Үндэсний бодлогын хороо. 300 гаруй гишүүнтэй. Энд саналын эрхтэй буюу тогтоосон дүрэм журмын дагуу сонгогдоод татвараа төлж эрхээ баталгаажуулсан хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг ҮБХ-ны эрхзүйн чадамжтай гишүүн гэж үздэг юм.  Тэрнээс биш, “Би тэдэн онд ҮБХ-ны гишүүн байсан, одоо үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй, санал хураалтад оролцоно” гэж дураараа авирласан үйл ажиллагааг бол хэн ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ, ойлгомжтой.

Нэг жишээ хэлье. Ардын намын батлах өвөртөлсөн 100 нөхөр цуглаад хурал гэдэг юм хийнгүүтээ “Энэ Л.Оюун-Эрдэнэ одоо намын дарга биш шүү. Бат гэдэг хүн болсон шүү, бүртгэж аваарай” гээд УДШ-д нэг бичиг өгчихөд тэрийг нь хүлээж аваад бүртгэх юм уу. Тийм дүрэм журамгүй юм гэж байж болох юм уу. “Ширэнгийн хууль” үйлчлэх юм уу.

-“Эвлэрлийн хурал”-д оролцогчид ҮБХ-ны гишүүн мөн гэдгээ УДШ-ээр тодорхойлуулсан гээд байгаа шүү дээ?

-Энэ улс чинь төртэй, хуультай улс юм байгаа биз дээ. Тэр тусмаа өнөөдөр УДШ, хуулийн орой дээр сууж байгаа улсууд өнөөдөр улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Улс төрийн намын хуульд зааснаар УДШ зөвхөн бүртгэлийн чиг үүрэг л хэрэгжүүлнэ.

Албан ёсны бүрдүүлбэр хангасан, хууль ёсны хурлаа хийсэн, хууль ёсны эрх бүхий байгууллагаас ирүүлсэн материалыг хүлээж авч хянаад, хуульд нийцэж байвал бүртгэнэ, нийцэхгүй байвал буцаадаг. Ийм л эрхтэй. 

Монгол Улс яагаад төртэй юм бэ, бүртгэлийн байгууллага гэж ямар үүрэгтэй, Улсын бүртгэлийн тухай хууль юуны тулд байдаг юм вэ. Өнөөдөр Монголд бүх байгууллага нэг, нэг л байгаа шүү дээ. Нэр давхардаж ч болдоггүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад УДШ-д бүртгэлтэй, улсын бүртгэлийн гэрчилгээтэй, хууль ёсны тамгатай нэг л Ардчилсан нам байгаа. Тэр нам өнөөдөр энд үйл ажиллагаа явуулж байна.   

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга С.Баярцогтын хэргийг хүчингүй болгосон нэр бүхий шүүгчийг ҮХЦ-д өгөх үедээ “Эвлэрлийн хурал” зохион байгуулагчдыг “Эрх баригчид манай талд байгаа, дэмжиж байгаа” гэж хэлсэн?

-Би дахиад хэлье. Хэн дуртай нь өөрсдийгөө “Бид Ардчилсан нам” гэж нэрлээд, үйл ажиллагаа явуулах нь хууль ёсных байж чадах уу. Яагаад ч чадахгүй шүү дээ. Хуулиар зөвшөөрөгдөхгүй.

Магадгүй, эрх баригчид улс төрийн тодорхой зорилгоор өнөөдөр тэдгээр хүмүүсийг өөгшүүлээд, боломж олгож байхыг үгүйсгэхгүй. Шулуухан хэлэхэд, өөрсдийгөө Ардчилсан нам гэж нэрлэсэн тэр нөхдүүд УДШ-д янз бүрийн албан тоот, янз янзын бичиг сачиг хүргүүлж байгаа. Хуурамч бланкан дээр хүчин төгөлдөр бус тамга дараад, төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зураад өгөхөөр тэрийг нь хүлээж аваад, хариу өгөөд байгаа байхгүй юу. Болохгүй шүү дээ.

-Гэхдээ, эрх баригчид Ардчилсан нам хуваагдаж л байвал өөрсдөд нь ашигтай гэдэг өнцгөөс хараад танд байгаа тамгыг аваад өгчих юм биш биз дээ?

Улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, холбогдох бусад хуулиараа хэн нэгэн хуулийн этгээдийн нэр, лого, тамга тэмдгийг хууль бусаар ашиглахыг хориглодог. Эрүүгийн хуултай. Гэтэл Эрүүгийн хуультай гэмт хэргийг УДШ хүлээн зөвшөөрөөд хууль бус бичгийг нь хүлээж аваад, хариу өгөөд байгаа нь тэр хэсэг нөхдүүдийг өөгшүүлж байгаа хэрэг.      

-Би Х.Баттулгатай эвлэрээгүй. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолтой холбоотой маш олон үйлдлүүд байгаа. Би тэрийг нь харсаар байж яаж эвлэрэл ярих юм бэ-

-“Эвлэрлийн хурал”-д оролцож байгаа Б.Хурц тэргүүтнүүд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёрыг нэг тал болсон гэж хэлж байсан. Та хоёр эвлэрсэн юм уу?

-Тийм юм байхгүй ээ.

-Өнөөдөр олон нийт Ардчилсан нам тойрсон үйл явдлыг ойлгох гэж ухаан зараад ч чадахгүй байна. Лидерүүд нь яагаад нэгдэж чадахгүй байгаа чцаад учрыг мэдэхгүй байна. Тэгэхээр та өнгөрсөн рүү буцаад, өнөөдрийн нөхцөл байдлын эхлэлийг тавьсан үйл явдал, шалтгааныг тайлбарлаж өгөөч?

-Манай нам өөрийн гэсэн үнэт зүйлтэй, үзэл санаатай нам. Баруун төвийн үзэл баритлалтай, Парламентын ардчиллыг дэмжсэн улс төрийн хүчин. Энэ үнэт зүйл, үзэл санаан дээрээ нэгдъе, байр суурь дээрээ хатуу зогсоё, Монгол орондоо ардчиллыг хөгжүүлье гэдэг уриа, үзэл санаа хэвээрээ л байж байгаа. Коммунист, фашист чиглэл бариагүй.

Х.Баттулга гэдэг хүн ямар чиг баримжаа, ямар үзэл санаатай байх нь тэр хүний л асуудал шүү дээ. Би тэр хүнийг заавал барууны, эсвэл зүүний үзэлтэй байх ёстой гэж тулгаж болохгүй, энэ чинь хувь хүний үзэл бодлын л асуудал байхгүй юу.

Тийм учраас яг үзэл баримтлал, үнэт зүйлсийн талаар Ардчилсан нам өнөөдөр Х.Баттулга гэдэг хүнтэй булаацалдаад байх зүйл байхгүй. Бид өөрсдийн үнэт зүйл, үзэл санаан дээрээ тууштай зогсож байгаа. Ухрах, өөр үзэл баримтлал руу халтирах асуудал байхгүй. Зүүний үзэл баримтлалтай байснаа ганцхан өглөө босож ирээд “Манайх барууны үзэл баримтлалтай боллоо” гэж зарладаг, Парламентад суудалтай нам Монголд байгаа шүү дээ. Үзэл баримтлал, үнэт зүйл нь нэг өдөр өөрчлөгдчихдөг намыг ер нь ямар улс төрийн нам гэх юм бэ, ний нуугүй хэлэхэд. Манай нам бол тийм биш. Тэгэхээр үзэл санаа, үнэт зүйлсийн хувьд ямар нэгэн хуваагдал Ардчилсан намд байхгүй.

Үйл ажиллагааны хувьд ч манай намд хуваагдал байхгүй шүү дээ. Аль ч улс төрийн нам, аль ч айл гэрт байдаг үл ойлголцол л байхгүй юу. Гэр бүл хэрэлдэж маргахад салчихлаа гэж ярьдаггүй биз дээ. Хэрэлдэж л байдаг, маргаж л байдаг, амьдрал цаашаа үргэлжлээд л явдаг. Яг үүн шиг, олон зуун мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн, үндэсний хэмжээний намд үл ойлголцол байна шүү дээ.

-Үл ойлголцол байгаа юм бол арилгах ёстой шүү дээ. Сонгууль болгонд ардчиллын төлөө саналаа өгдөг нийт сонгогчдын 40 орчим хувь байдаг. Энэ хүмүүсийн туйлын зорилго нь улс төрийн үзэл баримтлал таардаг улс төрийн хүчиндээ төрийн эрх мэдлийг авч өгч, дэмждэг үзэл баримтлалаараа улс орноо хөгжүүлэх. Тэгэхээр, энэ хүмүүсийн тууштай дэмжлэгийг хүндлээд намын лидерүүд үүрэг хариуцлага хүлээж, нэгдэхийн төлөө хүчин чармайлт гаргах ёстой юм биш үү?

-Санал нэг байна. Намайг энэ намын ажлыг авахад манайх Парламентад есөн суудалтай, орон нутгийн сонгуульд ялагдчихсан, шүүх, хууль цагдаа тэр чигээрээ эрх баригчдын мэдэлд оччихсон цаг үе байсан. Тэр үед Ардчилсан нам эрх баригчидтай харицлага тооцож, Ж.Эрдэнбатын Засгийн газрыг бид огцруулж чадсан. Энэ бол дний хамгийн анхны амжилттай сөрөг хүчний үйл ажиллагаа байсан.

2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болоход би өөрөө удирдаад орсон. Х.Баттулга гэдэг хүнийг нэр дэвшүүлээд, мөн л маш хүчтэй, үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн, засгийн бүх эрх мэдлийг атгасан тэр намтай өрсөлдөж, хоёр шатны сонгуулиар илт давуу ялсан шүү дээ.

Дараа нь ЖДҮДС зэрэг хэрэгтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулах асуудлыг сөхсөн. Хүн амины хэрэг, төсвийн үргүй зардлаас өгсүүлээд маш их зөрочлийг тодорхой нотлох баримттай нь гаргаж тавьсан шүү дээ. Хармсалтай нь, яг тэр агшинд буюу Ардчилсан намын УТЗ-өөс гаргаж тавьсан, эрх баригч намын Засгийн газартай хариуцлага тооцож огцруулах санал хураалт дээр манай намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга бүлгийн есөн гишүүнээс гурвыг нь урвуулж, эсрэг санал өгүүлсэн. Ингээд эрх баригч намын Засгийн газар хоёр саналын зөрүүгээр л тогтож үлдсэн шүү дээ. Энэ цагас эхлээд л өөрийн чинь асуугаад байгаа тэр зөрчил гэдэг юм үүссэн. Нам дотор биш, институц хоорондын зөрчил үүссэн байхгүй юу. Нэг үгээр хэлбэл, хуучин МАН, манай нам ч ялгаагүй дээ, Ерөнхийлөгч нь Засгийн газартайгаа зөрчилддөг, асуудал үүсгэдэг байсан бол 2017 онд Монголын түүхэнд байгаагүй ховор үзэгдэл болж, Ерөнхийлөгч өөрийг нь сонгож гаргасан сөрөг хүчинтэйгээ зөрчилдөж эхэлсэн байхгүй юу. Өөрийг нь сонгож гаргасан намыг харцаараа хөдөлгөдөг, өөрийнхөө тоглоомын нам болгох гэж оролдсон. Эрх мэдлийг атгах гэж улайрсан. Одоо ч тэр улайрал нь дуусаагүй л байна.

-2020 онд та намынхаа тамгыг шилжүүлээд явсны дараа Ц.Туваанаас ардчилсан намын үе, үеийн лидерүүд нь нүүр буруулсан, ганц Х.Баттулга л наашаа гэж мөнгө санхүүгээр дэмжсэн гэж сонссон. Түүгээрээ дамжуулаад нэр нөлөөгөө бэхжүүлсэн юм биш үү?

-Үгүй л дээ. Ц.Тувааны тухайд, угаасаа л Х.Баттулгын нөлөөнд байсан хүн шүү дээ. Хүнс хөдөө аж ахуйн сайд байхад дэд сайд нь байсан. Монголын ардчилсан холбоо гэдгээрээ нэг угшилтай.

-Таны туслах байсан...?

-Миний туслах байгаагүй ээ. Намайг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхад манай газрын дарга байсан. Би газрын даргаар томилж ажиллуулж байсан юм. Мөн Хөдөлмөр халамжийн газрын даргаар томилж ажиллуулж байсан. Дараа нь АН-ын дарга болоод би Ц.Туваанд итгэл үзүүлж, ЕНБД-аар томилж байлаа. Сүүлд Ардчилсан намын дэд дарга болгосон шүү дээ. Явахдаа би ямар ажил хийгээд явсан бэ гэхээр, Санхүүжилт тал дээр бол ямар ч асуудал байгаагүй. Надах чинь бол худлаа шүү. Нам хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Нэг их овойж оцойхгүй ч гэсэн мөнгөтэй хүнээс очиж бадар барихаар байгаагүй. Би өөрөө бүх юмаа шийдэж өгөөд явсан учраас мэдэж байна.

Тэгэхэд би намын даргын хувьд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд намын X их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-нд зарлаж,  намын даргын сунгааг эхлүүлсэн. 12 хүн нэр дэвшлүү дээ. Тэгээд дэд даргынх нь хувьд Ц.Туваанд “Энэ 12 хүнээс хамгийн өндөр оноо авч даргаар сонгогдсонд нь энэ тамгыг гардуулж өгөөрэй” гэж үүрэг өгч, тамгаа өгөөд явсан. Манай намын дүрэмд дэд даргыг “Намын даргын эзгүйд, намын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу орлох ” ганцхан л чиг үүрэгтэй байхаар заасан байдаг.  Өөр ямар ч эрх, үүрэг байхгүй. Өөрөөр хэлбэл би Ц.Туваанд ямар нэг эрх шилжүүлээгүй, дарга болгоогүй. Үүрэг өгсөн байхгүй юу. “За нөхөр минь, нэгд, наймдугаар сарын 23-нд намын Х их хурлыг хуралдуулна,  хоёрт, энэ тамгыг хамгийн олон санал авч намын даргаар сонгогдсон этгээдэд энэ тамгыг өгөөрэй, хүндэтгэлтэйгээр” гэж. Ингээд тухайн оны арваннэгдүгээр сар хүртэл намын дотоод үйл ажиллагаанд ерөөсөө оролцоогүй. Орон нутгийн сонгуульд оролцож, Архангай, Баянголын намуудад улс төрийн дэмжлэг үзүүлээд л явж байсан.

Гэтэл арваннэгдүгээр сард Ц.Туваан өөрийгөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж томилуулаад, эрх нь байхгүй байтал дур мэдэн ҮБХ-ны хурал зарлаж, ирц нь хүрээгүй хүчингүй хурлаар өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч мэтээр хуурамч тогтоол гаргуулж авсан. Бүр давраад “Намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан” байдаг. Ийм эрх Ц.Туваанд бүр огт байхгүй. Тэр үед би “Чи буруу, дүрмийн бус яваад байна, дүрмийн бус ажиллагаагаа зогсоо“ гэж удаа дараа анхааруулсан.

Гэтэл Үндсэн дүрмийн өөрчлөлт хийсэн төдийгүй “Хэрвээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших хүсэлт гаргавал намын ямар нэг өрсөлдөөнгүйгээр шууд нэр дэвшүүлнэ” гэсэн заалтыг ямар ч хурлаар хэлэлцүүлэлгүй хулгайгаар оруулаад УДШ-д өгсөн байсан. Тэрийг нь мэдсэн учраас би Ц.Туваанд “Чи энэ заалтыг хулгайгаар оруулсан байна, Ардчилсан намд ийм ардчилалгүй юм байж болохгүй. Сонгох, сонгогдох эрх бол ардчилсан улсын иргэний үндсэн эрх” гэж хэлээд “Тамгаа авъя” гэсэн юм. Ц.Туваан өгөөгүй. Тиймээс УДШ-д хандаж, сонсгол явуулсны дагаа надад шинээр тамга хийлгэх эрх өгсөн юм. Ц.Туваан энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нь шат шатны шүүхээр шийдэгдэж явсаар өнгөрсөн оны хоёрдугаар сарын 16-нд  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Ц.Туваанд байгаа тамга хүчингүй, С.Эрдэнэ дээр байгаа тамга хүчинтэй” гэсэн шийдвэр давж заалдах эрхгүйгээр гарчихсан. Тэгэхээр, тамга тэмдгийн маргаан одоо байхгүй. Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоох ганц маргаан л одоо шүүх дээр явж байгаа. Ц.Тувааны өмгөөлөгчид таван удаа хойшлуулж цаг хожиж байна.     

-Түрүүнд хэлсэн хүчин чармайлтын тухайд юу хэлэх вэ. Бүгд нэгдэж хуралдаад сунгаа хийгээд асуудлаа шийдээд явж болдоггүй юм уу?

-Би тэр хууль бус хүмүүстэй уулзах шаардлага байхгүй. Энэ намыг өдий хүртэл самарч, эрхшээлдээ авахыг оролдсон. Яг нарийн ярих юм бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөтэй холбоотой маш олон үйлдлүүд байгаа шүү дээ. Би тийм юмыг нь харсаар байж эвлэрэл ярьж очих ямар ч хүсэл алга. Би зарчим дээрээ л зогсоно.

-Сүүлийн гурван жил ковидизмын дарнгуйлалд байлаа. Онцгой нөхцөл үүсэж, нийгмийн сэтгэл зүй хүнд байсан учраас АН хүлээцтэй хандсан. Одоо асуудлуудыг гаргаж тавина-

-Ардчилсан намын дуу хоолой бүдгэрчихэв үү?

-Ардчилсан намыг юу ч хийгээгүй юм шиг. Зориудаар унтуулчихсан юм шиг үлгэр домог зохиогоод явсан. Гэтэл үнэндээ цар тахлаас болоод хөл хорьж, бүх үйл ажиллагааг хязгаарласан шүү дээ. Үндсэндээ коммунизмаар 100 жил дарангуйлсан бол сүүлийн хоёр жил ковидизмын дарангуйллаар дарангуйллаа шүү дээ. Хэн ч үүнийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт , улс орны эдийн засаг хүндрэлтэй одоогийн нөхцөл байдалд бид аль болох тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Цар тахалтай, хүн олноороо үхэж үрэгдсэн онцгой нөхцөл байдалд хэрүүл маргаан үүсгэж, нийгмээ тогтворгүйтүүлээд яах вэ гэдэг үүднээс асуудалд хандсан. Одоо бол бид асуудлыг гаргаж тавина. Өмч хөрөнгө идсэн уусан асуудал хэрээс хэтэрлээ. Өөрөөр хагарч эхэллээ шүү дээ.

-Хүмүүст тэр тусмаа л нэгдмэл, хүчирхэг Ардчилсан нам  хэрэгтэй байгаа юм биш үү. АН түүхэндээ нэгдэж байж л сонгуульд ялж байсан, хагарсан үедээ ялагддаг шүү дээ?   

-Сонгогчдын эрхээс гадна үүрэг хариуцлага гэж юм бий. Гэхдээ ний нуугүй хэлэхэд 2016, 2020 оны сонгууль шударга болсон уу үгүй юу. Би бол луйврын сонгууль л гэж хардаг. Бүртгэлтэнй холбоотой асуудал. Сая хүүхдийн мөнгөтэй холбоотой мэдээлэл юу болов. Цахим хөгжлийн сайд маань өөрөө хүртэл долоон хүүхэдтэй болчихсон байсан биз дээ. Бүртэг мэдээлэл чинь төрийн нууц, хатуу хяналтад байх ёстой. Гэтэл ийм замбараагүй байгаа юм чинь сонгууль ямар замбараагүй байгаа нь харагдаж байгаа биз дээ.         

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-19 08:32

Энэ фзда үхээгүй юм уу. Жонхуу энэ 2 удахгүй

Зочин
Зочин
2023-01-19 12:30
Reply to  Зочин

Энэ хүнд ичих нүүргүй гэдэг үг багадах биш үү

Зочин
Зочин
2023-01-19 08:50

Бяртай хэвээрээ байна.

Зочин
Зочин
2023-01-19 12:31
Reply to  Зочин

Erlgech toohgvi, amisgaa neg b aa. Buzar a tonil

Зочин
Зочин
2023-01-19 08:58

Монгол хуультай л улс бол чи шоронд бүх насаараа суух ёстой

Уншигч
Уншигч
2023-01-19 09:08

Ээ хөөрхий дөө. Энэ хүн эрүүл л байгаа даа. Хүмүүс эвлэрэх гээд хур##даад яваад байхад оролцохгүй байснаа миний сан## бүгд зөв гээд хэвтчихээд байдаг. Нам уул нь олон нийтийн байгууллага гэж бодож байсан чинь ямар нэг аргаар тамгыг нь хувилаад авчихчиж чадах юм бол би нам байна гээд хэвтээд байж болох юм биш үү. Энэ Монгол Улсын Шүүх, хуулийг ойлгоход тусгай эрүүл биш ухаан хэрэгтэй юм биш үү

Балт
Балт
2023-01-19 11:40

Эрдэнэ одоо хэн ч биш болно. Улс төрийн үхдэл

Зочин
Зочин
2023-01-19 12:28

Хэргийн учир 10 хүний 2 нь С Эрдэнэ таныг дэмждэг гэдэгт л учир байна

Зочин
Зочин
2023-01-19 12:29

3 шатны шүүхээр ял сонссон хүн тэгээд хэлмэгдсэн болж бна уу монголын шүүхийн шийдвэрийг ##ь нэг улсын шүүх хүчингүй болгодог юм бол монголын шүүх гэж байгаад яахав дээ

Зочин
Зочин
2023-01-19 12:29

Энэ хүн дарг##сан АН аас нэгч хүн сонгогдохгүй. Энэ хүнээр удирдуулж сонгуульд оролцвол АН бай бай

Зочин
Зочин
2023-01-19 12:30

Эрдэнэ ээ болиоч лээ ямар санаатай юм бэ дааогавартай юм бмш үү өөрөө

Зочин
Зочин
2023-01-19 12:31

МАН ыхан иүгжилдээд бай тэгэхгүй бол нийгмийн даатг##ын асуудлаар чинь хэрэг үүсгэнэ гээд ёстой нөгөө бөлдөгдөөд байгаа бус уу

Зочин
Зочин
2023-01-19 13:01

Эрдэнээ минь ээ ! Жонхуу та 2-ын солиорлын цаг дуусч, эрүүл саруул хүмүүсийн үе эхэлж байгааг чи ойлгохгүй л дээ !

Зочин
Зочин
2023-01-19 13:29

Гахай ######даа, Хүүхэд хаягдцан

Зочин
Зочин
2023-01-19 13:39

24 онд ЕС болчих санаатай л хор найруулаад хутгаад яваа ####а даа.хуцаарай муу сэжигийн царайтай бас эхнэрээ ##сан ##уурчин гуай

Зочин
Зочин
2023-01-19 16:40

Энэ нийтлэлийг уншлаа, Өнөөдрийн хурлаар АНдарга сонгосон ч энэ нам эвэлдэн нэгдэх нь амаргүй байх байхаа, цаг хугацаа шаардагдах байд## ажиглагдаж байна даа

mongol
mongol
2023-01-19 18:20

Buh melhii dald orooroi,neg muu hulgaich luivarchin garch ireed neg namiig bas miniih gechihjee,naadah chini olon tumnii nam bolohoos chinii huviin nam bish shuu m#laa,chi udahgui aaviindaa ochij suuna

Зочин
Зочин
2023-01-19 18:58

МАН-ын хүүхэлдэй мангар минь чи одоо байрандаа очноо, 461-д Загджав чамайг сайхан дэглээд өгнө !

Зочин
Зочин
2023-01-19 19:12

Эргүү бах

Зочин
Зочин
2023-01-19 19:42

Энэ нөхөрт их учир байж

Зочин
Зочин
2023-01-19 23:22

huuue bah melhii chamd evlerel gedeg ug ni taalagdahgui bnuu, yadag har shaar ve, hurdan uhej 7 n uuliin tsaaguuur dald or

Холбоотой мэдээ

Back to top button